Ш.Анхмаа: Нэмэлтээр хувийн цэцэрлэгт элсэх 3087 хүүхдээс төлбөр авахгүй
2016.09.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ш.Анхмаа: Нэмэлтээр хувийн цэцэрлэгт элсэх 3087 хүүхдээс төлбөр авахгүй

ЕБС-ийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдалтыг нэмэх зорилгоор хувийн цэцэрлэгт хүүхэд нэмэлтээр эслүүлэхээр болжээ. Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, НЗД-ын орлогч Ш.Анхмаагаас тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамарч чадаагүй хичнээн хүүхэд байгаа вэ?

-Энэ жил 43 мянган хүүхэд цэцэрлэгт хамарч чадаагүй. Үүнээс 3087 хүүхдийг 118 хувийн цэцэрэгт элсүүлэхээр ажиллаж байна.

өлбөрийг хэрхэн шийдэх вэ?

-Сангийн сайдын тушаалаар дээрх 118 цэцэрлэг хүүхдээс төлбөр авахгүй. Эцэг эхчүүд төрийн өмчийн цэцэрлэгтэй адилхан хоолны мөнгөний 50 хувийг төлөх юм. Үлдсэнийг  нь төрөөс олгоно.

-Элсэлтийг хэзээнээс эхлэх вэ? 

-Элсэлт энэ сарын 20-21-нд болно. Бүртгэлийг төрийн өмчийн зарим цэцэрлэг дээр явуулахаар төлөвлөж байна. Бүртгэх цэцэрлэгүүдийн жагсаалтыг НБГ зарлана.  НБГ-ын удирдлагууд өчигдөр буюу энэ сарын 19-нд хувийн цэцэрлэгүүдийн удирдлагуудтай уулзаж, бүртгэлийн асуудлыг шийдсэн.

-2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт элсэгчдийн 20 хувийг зорилтот бүлгээс авахаар шийдвэрлэсэн. Энэ удаагийн нэмэлт элсэлт дээр ч мөн адил квот тогтоох уу?

-3087 хүүхдийн 30 хувийг зорилтот бүлгээс сонгоно. Энэ бүлэгт хүн амын амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, эцэг эхийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, хагас буюу бүтэн өнчин эсвэл тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг хамруулна. 

ШИНЭ МЭДЭЭ