МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Одонтуяа: Хурдан морь уралдуулсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардана
2017.03.22
Хүний эрх

С.Одонтуяа: Хурдан морь уралдуулсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардана

Ховд аймгийн Дөргөн суманд болсон хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж улмаар нас барсан хэрэг гарсан.

Энэ талаар  БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа  жиргэжээ.  Тэрээр “Одоо мөрдөгдөж байгаа Хүүхэд хамгааллын, Эрүүгийн хуулийн дагуу буруутай этгээд албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардаж байна” гэжээ. 

Мөн түүнийг нь УИХ-ын гишүүн асан М.Батчимэг дэмжин “Хүүхдийн амь нас зугаа цэнгэлийн золиос болдгийг Засгийн газар хэзээ зогсоох вэ. Хуулийн дагуу буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой” хэмээн твиттер орчинд уриалжээ.

ШИНЭ МЭДЭЭ