МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Булган аймгаас төрөн гарсан алдартнууд уулзлаа
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2017.04.04
Орон нутгийн хөгжил

Булган аймгаас төрөн гарсан алдартнууд уулзлаа

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгийн зөвлөл, Засаг даргын тамгын газраас Улаанбаатар хот дахь Бүрэгхангай сумын золголтыг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон Булган аймгаас төрсөн алдар цуутнууд оролцсон байна.

Тодруулбал, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Ж.Дашдондог,  ШУ-ны гавьяат зүтгэлтэн, физик, математикийн ухааны доктор Ч.Лхагважав, Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаа нарын хүмүүс оролцсон. Золголтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тэдэнд хүндэтгэл үзүүлж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байдагт талархал илэрхийлсэн юм.

Сонирхуулахад, Булган аймгийн Бүрэгхангай сумаас Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар, 19 зууны их яруу найрагч, номч мэргэн Агваан-Ишсамбуу нарын дайчид, нийгмийг соён гэгээрүүлэгчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг, спортынхон төрөн гарсан байдаг.

ШИНЭ МЭДЭЭ