МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Хөгжлийн хөтөч” эдийн засгийн форум боллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.04.11
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Хөгжлийн хөтөч” эдийн засгийн форум боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймагт “Хөгжлийн хөтөч” эдийн засгийн форум боллоо. Уг форумд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон гадаад, дотоодын байгууллага, зочид төлөөлөгчид оролцож, Монгол Улсыг яаж хөгжүүлэх, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар талууд санал солилцсон юм.

Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариаланд суурилсан эдийн засагтай. Эдийн засгийн түшиц болсон эдгээр салбараас мал аж ахуй нь уламжлалт бөгөөд өсөн нэмэгдэх нөөц ихтэй учраас экспорт руу чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой гэж ярьдаг. Тэгвэл “Хөгжлийн хөтөч” форумын үеэр Булган аймгийн Хутаг өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг мах боловсруулах үйлдвэрийг (Ханаду) жишээ татан танилцуулсан юм.

“Ханаду” компани нь үхрийн аж ахуй, мах боловсруулах цехийг технологийн дагуу ажиллуулж эрүүл ахуй чанарын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээ Оюу толгой ХХК болон Улаанбаатар хотын өндөр зэрэглэлийн ресторануудад нийлүүлж байна.

Зах зээлээ сайтар судалж, мах бэлтгэн нийлүүлэгч болсноор хувийн хэвшил хөгжөөд зогсохгүй сум, орон нутгийн малчдын орлого нэмэгдэх боломжтой гэдгийг Ханаду мах боловсруулах үйлдвэрийн жишээ харуулж байна гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ