МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: Одоо төсөв дээр популизм хийх цаг нь биш
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.04.14
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Одоо төсөв дээр популизм хийх цаг нь биш

УИХ-ын гишүүн Ж.Бат- Эрдэнэтэй ярилцлаа.

-Та тойрог руугаа ойр ойрхон яваад байна уу даа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хөгжлийн хөтөч Булган” хэлэлцүүлэг хийсэн байна лээ?

-Манай аймгийн намын хороо сонгуульд ‘Хүний төлөө эдийн засаг, хөгжлийн төлөө зөв бодлого” гэсэн мөрийн хөтөлбөр гаргаж орсон юм. Би өөрөө аймгийнхаа намын хороог ахалж байсан. Ингээд ялалт байгуулаад одоо аймгийн Засаг дарга “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Сая “Хөгжлийн хөтөч” форум зохион байгууллаа. Үүгээр аймгийн хэмжээнд ирэх дөрвөн жилд хийгдэх ажлыг ярилцлаа. Үүн дотроо төрийн байгууллагууд эдийн засаг, аялал жуулчлал, нийгмийн чиглэлээр ямар ажил хийхээ тодорхойпж гаргаж ирсэн. Тэр дагуу иргэд, аж ахуйн нэгжүүд нь түүнд ямар чиглэлээр оролцох бололцоо байна гэдгээ гаргасан форум боллоо.

-Өнгөрсөн өвөл Булган аймагт цас их унасан. Хавар ямархуу байна вэ?

-Их цастай байлаа. Хэдхэн хоногийн өмнөөс л хойд сумдаар цас ханзраад гайгүй болж байна.

-УИХ-аар төсвийн тодотголыг дагасан татварын өөрчлөлтүүдийг ид хэлэлцэж байна. Иргэдгэй уулзаад явж байхад ОУВС-гийн хөтөлбөр, татварын өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд өнгөрсөн намар тойргийнхоо бүх сумаар явж ажилласан. Одоо ерөнхийдөө бүх багаар орж ажиллая гэж төлөвлөөд хагасыг нь тойроод байна. Намар гэхэд бүх багаараа ороод иргэдгэй уулзчих байх.

Сая очоод багуудаар ороод явж байхад өнгөрсөн намрын чуулганаар гаргасан тодорхой хуулиудыг иргэд нааштай хүлээж авч байна. Малчны тэтгэврийн насыг наашлуулах, ахмад настнуудын тэтгэмж, хүүхдээ харж байгаа эхчүүдтэй холбоогой ажлуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйлсээ эхнээс нь хэрэгжүүлж байна гэж хүлээж авч байсан.

Мэдээж тойрогтоо явж байхдаа төсвийн тодотголын талаар иргэдэд таниулж, ОУВС-гийн хөтөлбөрийн талаар яригдаад ирсэн. Улс орны эдийн засаг их хүндэрч, хямарчихсан үед авч байгаа арга хэмжээ болохоор иргэд эсэргүүцэх нь гайгүй л байна.

Уулзалт хийгээд явж байхад ахмадууд ‘Та нар наад эдийн засгаа хурдхан шиг сэргээ. Бидэнд тэгтэвэр, цалин хоёрыг л тасалчихгүй шиг өгч байвал бусад нь яамай” гэсэн зүйлийг хүртэл зөндөө хэлж байлаа шүү дээ. Бүсээ чангалах хүнд байдалд орох хэнд ч таатай биш. Гэхдээ л иргэд маань эсэргүүцэхээс илүү ойлгосон байдалтай байна лээ.

-Сөрөг хүчний зүгээс ард түмний халаас руу гараа хийсэн өөрсдийнхөө төсвийг нэмсэн төсвийн тодотгол оруулж ирлээ гзис шүүмжилж байна. Таны хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Би сая (өчигдөр) Эдийн засгийн байнгън хорооны хуралдаанаас гарч ирлээ. АН- ын гишүүд Байнгын хорооны хурадцаан дээр “Ард түмний халаас руу гараа хийлээ. Ард түмний нуруун дээр хүндрэл үүрүүллээ” гэсэн зүйлсийг ярьж байна.

Ер нь эдийн засаг маань урт хугацаандаа хүнд байдал руу орчихлоо. Гэтэл энэ яагаад ийм болчихов. 2012 онд бид зам тээвэр, барилга, хот байгуулалт гээд дэд бүтцийн асуудалд ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэсэн мөнгөө багтааж ядсан Засгийн газар өгсөн шүү дээ.

Жишээ нь, 2012 онд эдийн засаг 17 хувийн өсөлтгэй байлаа, төсвийн алдагдал дөнгөж нэг их наяд руу шүргэж байсан. Одоо төсвийн алдагдал хоёр их наяд гаруй болоод явчихлаа. Тэгэхээр энэ асуудалд яг ийм популизм хийх нь утгагүй.

Миний хувьд өмнө нь Засгийн газарт ажиллаж байсан болохоор төсвийн мөнгийг зүгээр үрэн таран хийж байна гэж буруу талаас нь харж чадахгүй. Зайлшгүй зүйлсдээ л оруулаад явж байгаа байх.

Өнөөгийн Засгийн газрьн ажиллаж байгаа орчин өмнөх Засгийн газрын үеийнхийг бодвол ажиллаж байсан төвшин, эдийн засгийн байдал нь тэс өөр болчихсон байна. Тиймээс Засгийн газрын одоо барьж байгаа бодлогуудыг аргагүйн эрхэнд хийж байгаа гэж харж байгаа.

Ард түмэндээ сайн сайхныг эдлүүлэх гэж байна гээд хуураад яваад байх юм бол улам хүнд байдалд хүрнэ.

Бид ОУВС- гийн хөтөлбөрт орох болсонтой холбоотойгоор эерэг зүйлс ч гарч эхэлж байна. Хөтөлбөрт орсноор олон улсын байгууллага ‘Та нар олон жил явж ирсэн энэ санхүүгийн замбараагүй байдлаа хэрвээ засч өөрсдийгөө тагаж авъя гэж байгаа бол бид туслалцаа, дэмжлэг өгье” гэсэн.

-Гэхдээ сөрөг хүчин гэлтгүй МАН-ын гишүүдийн дунд ч татварын өөрчлөлтийг эсэргүүцсэн, хүүхдийн мөнгийг хэвээр үлдээх ёстой гэсэн байр суурьтай хэсэг байгаа. Бүлгийн хуралдаанаар байр сууриа нэгтгэж байна уу?

-Ард түмнийхээ өмнө сайн сайхны төлөө ажиллана, юм хийнэ ээ гээд гараад ирсэн гишүүдийн хувьд үнэхээр хүнд байгаа. Тэглээ гээд популизм хийгээд орж ирсэн төсвийг эвдэж болохгүй болчихоод байна шүү дээ. Одоо төсөв дээр популизм хийх цаг нь биш. Тиймээс ямар ч байсан бид үүгээрээ явж, олон улсаас дэмжлэгээ авч улс орноо дампууралд оруулалгүй, хүн бол мөр бүтэн, гэдэс цатгалан гэдэг шиг хэвийн болгох хэрэггэй байна.

Эдийн засгийн байдлаа хөдөлгөөд хэвийн бопгоод авах юм бол цаашаа улам сайжруулаад явах бололцоо бүрдэнэ.

-Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр та алтны татварын талаар дурдана лээ. Өнгөрсөн намар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр яг өнөөгийнх шиг татварын өөрчлөлтийн асуудал яригдаж байсан. Харин сая орж ирэхдээ алтны татвар нь алга болчихсон ганц ялгаа байх шиг. Мөн архины онцгой албан татварыг нэмэгдүүлж байгаа хэрнээ пиво алга гэх шүүмжлэл ч гарч байна?

-Миний хувьд архи, тамхинаас татвар авч байгаа бол алтнаас татвар авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өмнө нь оруулж ирж байсан мөртлөө сая яагаад оруулж ирсэнгүй вэ. Үүнд ямар лобби явчихав гээд шүүмжлэлтэй хандаж байгаа.

Нэмж болох бүхий л татваруудыг бид бүгдийг нь адилхан жигд үзэх ёстой. Тэр тусмаа алтны хувьд Монгол Улсын баялгийг ашиглаад ашиг олж байгаа үйл ажиллагаа шүү дээ.

Нэг ёсондоо монголчууцын өөрсдийнх нь баялаг юм. Үүнээс олж байгаа ашиг дээр тодорхой хэмжээний татвар тавихад болохгүй гэх зүйл байхгүй.

-Ер нь л төсвийн тодотгол хэлэлцэх сургаар асуудал бүр дээр төрөл бүрийн шүүмжлэл хөвөрч эхэлсэн л дээ. Сангийн сайдын хувьд ОУВС-гаас ингэж шаардаж байгаа гэсэн зүйлсийг л хэлдэг боллоо. Тэгвэл ОУВС- гийн нөхцөлүүдийг манай улс өөрчилж болох уу?

-Өөрчилж болно. Гэхдээ өөрчилчихвөл ОУВС “Хэрвээ та нар тохирсон зүйлээсээ буцах юм бол бцд ямар ч дэмжлэг үзүүлэх бололцоогүй” гээд хөтөлбөрт оруулах асуудлаа зогсоочихно гэсэн үг. Н.Алтанхуягийн дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ОУВС-гийн хөтөлбөрг орьё гэдэг асуудлыг ярьж байсан шүү дээ. Тэр үед ОУВС тавьдаг шаардлагаа л тавьж байсан. Төсвийнхөө аддагдлыг багасга, сахилга батыг барь, орлогоо нэмэгдүүл, зарлагаа багасга гээд адилхан шаардлага тавьж байсан.

Улстөрчид олон жил ард түмэндээ хайртай юм шиг царай гаргаж популизм хийсэн нь эргээд хор хүргэсэн гэсэн үг.

Тэгэхээр бид үүний дунджийг л олох ёстой. Татвар нэмэгдүүлж байгаа нь нэг талаар боломж бололцоотой хүн, аж ахуйн нэгжээс “Та бүхэн эдийн засгийг босгоход дэмжлэг туслалцаа үзүүлээч” гэж хүсч байгаатай адилхан. Энэ өнцгөөс нь бид бүгдээрээ харж явмаар байна шүү дээ.

Солонгосчууд хүнд хэцүү байх үедээ улсдаа алт, мөнгөө хүртэл хандивлаж байсан гэдэг. Түүнтэй адилхан зарим татварыг өөрчилж байгаа нь аж ахуйн нэгжүүд маань улс орондоо тусалж байгаа хэлбэр шүү дээ. Хамгийн гол нь энэ тусын хариуд бид зарлагыг үрэн таран байлгаж болохгүй. Төсвийн зарлагуудаа нягт сайн үзэж буруу зүйлд зарахгүй байх хэрэгтэй. Бололцоогой зардлуудьг дахиад танах хэрэгтэй. Салан задгай байдлаас сэргийлж, татвар төлөгчдийнхөө мөнгийг зөв зарцуулах ёстой.

Нөгөөтэйгүүр бид туслалцаа дэмжлэг авбал өмнөх Засгийн газар шиг дэд бүтэц, замын урт хугацаанд ашгаа өгдөг төслүүд рүү хийхгүй. Харин богино хугацаанд ашгаа өгдөг үйддвэрлэл рүү оруулах хэрэгтэй. Манай нам 21:100 гэсэн үйлдвэрлэлийн бодлого гаргасан. Түүнийгээ яаралтай хийх хэрэгтэй. Бүсчилсэн байдлаар ямар газруудад үйлдвэрлэлээ босгох уу гэдэг рүүгээ орох хэрэгтэй байх. Мөн цахилгаан станц, төмөр зам гэх мэт том төслүүдээ хөдөлгөхөөс гадна жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гэх мэтээр ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

-Бүсчилсэн байдлаар үйлдвэр байгуулна гэдгээ тодруулахгүй юу. Тухайлбал, Булганд ямар үйлдвэр байгуулах боломж байна вэ?

-Миний хувьд Булганд сүүлийн гурван жил амьдарсан. Тэгэхэд яг иргэд рүүгээ харсан эдийн засгийн бодлого хэр байгаа билээ гэж бодогдож байсан. Өмнө нь Төрийн нарийн бичгийн дарга гэдэг утгаар би том зам, км яриад, тууз хайчлаад явж байсан нь анзаарагдсан. Тэгэхээр ерөөсөө эдийн засгаа хүн рүүгээ хандуулъя.

Бүтээн байгуулалт явдгаараа явна. Гэхдээ тэрнээс наана амьжиргааг дээшлүүлэх ажлын байртай болгох, аж ахуйн нэгжүүдийг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрх, ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх гэсэн энэ чиглэл рүү хандая гэж бодоод байгаа.

Булган аймгийн хувьд мал аж ахуй, газар тариалан байж байна. Араас нь аялал  жуулчлал орно. Тиймээс бид нэгдүгээрг, малаа эрүүлжүүлье, хоёрдугаарг, чанарыг нь сайжруулья. Тэгээд мах махан бүтээгдэхүүн үйддвэрлэлийг сайжруулья. Арьс шир, түүхий эд боловсруулах үйлдвэрийг гаргаж өгье. Ингэснээр малчдын амьжиргааг дэмжихээс гадна төв, суурин газарт ч ажлын байр нэмэгдүүлэх боломжтой.

Түүнчлэн Булган үхрийн аж ахуйн бүс нутаг болох бололцоо харагдаад байгаа. Энэ мэтээр дурдаад байвал наад зах нь айргаа савлах үйлдвэр байгуулж болно шүү дээ. Манай нутагт нэг компани айраг савлаж худалдсан чинь Цагаан сараар дорхноо борлогдоод дуусчихсан байгаа юм. Сая форум дээр сүүний үйддвэрийг бас бид нэлээд сайн ярьсан. Жишээ нь Дашинчилэн сумын нэг хүн надад “Цагаан сараар 1.5 тонн литр сүүг би Улаанбаатараас аваачаад Дашинчилэнд зарсан” гэж хэлж байсан. Зөвхөн Булганд биш бусад газар ч ингэж байгаа. Ер нь Монголын дүр төрх ийм л болчихоод байна шүү дээ. Удахгүй зах дээр зарагдаж байгаа үхрийн махнаас импортоор орж ирж байгаа үхрийн мах давчихаж магадгүй шинжтэй болчихлоо.

Бид хөдөө аж ахуйн орон мөртлөө бүтээгдэхүүнээ гаднаас хэрэглэдэг болох нь байна.

Мөн иргэдэд шинэ бизнес эрхлэх бололцоог нээж өгөх ёстой. Үүн дотор бид чацаргана тариулья гэсэн бодлого барьж байгаа. Энэ талаар Ерөнхий сайдтай уулзахад “Үүнийгээ өргөжүүлээд нийт төвийн бүс гээд оруулаад ирээч” гэсэн санал хэлж байсан.

Төвийн бүс гэвэл газар нутгийн байршлаар Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Төв, Архангай, Өвөрхангай гэх мэт аймгуудаар бүсчлээд тодорхой хэмжээнд чацарганын тариалалтыг нэмэгдүүлье. Тэгээд гурван жилийн дараа жимс нь гараад үр өгөөжөө өгөх хүртэл нь боловсруулах үйлдвэр байгуулчихья гэж байгаа. Ингээд бүтээгдэхүүнийг нь гадагшаа экспортлох бололцоог нь гаргая л даа. Энэ бол бидний хийх ажлын бас нэг хэсэг нь.

Япончуудтай уулзаж байхад Монголоос татваргүй оруулах бополцоотой гурван бүтээгдэхүүн гээд сүүн бүтээгдэхүүн, чацаргана, ноос ноолуурыг нэрлэж байна лээ.

-Та Ноос, ноолуурын холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. Энэ чиглэлд ямар ажил төлөвлож байна ю?

-Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийг нэмэх талаар Ерөнхий сайдтай ярилцсан. Өнөөдөр улсын хэмжээнд гарч байгаа ноолуурын 80 хувь нь гадагшаа гараад явчихаад байна. Тэгэхээр энэ 80 хувиа дотооддоо үлдээх бодлого барих шаардлагатай.

-Энэ жил ноолуур үнэтэй байгаад малчдын хувьд таатай байгаа. Та 80 хувь нь гадагшаа гарч байна гэлээ. Тэгэхээр хятадууд өндөр үнээр авч байхад манайх яаж дотооддоо үлдээх юм бэ?

-Бид 80 хувийг нь аваад гараад явчихаж байгаа хятадуудтай өрсөлдөх хэмжээний мөнгийг л төрөөс өгөөч гэж хүсээд байгаа юм. 500-гаад тэрбум төгрөг байвал бид нийт ноолуураа Монголдоо үлдээх бололцоотой.

Ноднин ноолуур худалдаж авах үйлдвэрийн эргэлтэд тодорхой хэмжээний зээл өгч байсан юм билээ. Тэр зээлийн зарим нэгийг нь сая сунгасан. Одоо бол Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс болоод санхүүжилт гаргаж өгөх бололцоогүй байх шиг байна.

Ер нь цаашдаа яадаг ч байсан эхлээд ноолуураа дотооддоо аваад, өртгийг нь өндөр болгож байж гадагш нь худалдах хэрэгтэй байна шүү дээ. 

ШИНЭ МЭДЭЭ