МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хуулийн толь: Экспертүүд
2017.04.17
Хууль, эрх зүй

Хуулийн толь - Монгол Улсын Хилийн тухай хууль

Монгол улсын хилийн тухай хууль анх 1993 онд батлагдсан. Үүнээс хойш улсын хил хамгаалалт, хилээр зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хил хамгаалах байгууллагуудад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчийн нийгмийн баталгааг хангах зэрэг чиглэлээр нийт 13 удаагийн нэмэлт өөрчлөлтийг уг хуулинд оруулж байжээ.

Харин Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад дотоод харилцаа 24 жилийн өмнөхөөс өөрчилөгдөж, үүнийг дагаад хилийн зөрчил гарах шалтгаах нөхцөл, төрөл хэлбэр өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн намрын УИХ-ын чуулганаар баталлаа.

МУ-ын хилийн тухай хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс хуульд хэргэлсэн нэр томъёог олон улсын эрхзүйн зарчимд нийцүүлж, хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх зайлшгүй шаардлага гарсан учир энэхүү шинэчилсэн найруулгыг хийсэн байна.

Уг хуулийн шинэчилсэн найруулгаар:

Өмнөх хуулинд тусгагдаагүй байсан Монгол Улсын хилийн аюулгүй байдлын тодорхойлолтуудыг оруулсан.

Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн газар шийддэг байсан бол шинэчилсэн найруулгаар хил хамгаалах байгуу хариуцуулахаар болжээ.

Хилчдийн эрхзүйн байдлын тухайд хилчин улсад албан үүрэг гүйцэтгэж байгаа иргэний эрхзүйн баталгааг цэргийн албаны тухай, цэргийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулиар зохицуулахаар болсон.

Хилийг байгаль, газарзүй, цаг агаарын онцлогоос хамааран бүсчилэн, түүнд тохирсон бодлого явуулж, хилчдийг техник хэрэгслээр хангах болсон.

хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар төрийн мэдэлд байх асуудлыг баталгаажуулж өгсөн. Мөн хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахтай холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан.

Улсын хил дээр гарах аливаа гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхэд, хил орчмын нутаг дэвсгэрт ард иргэдийг халдлагаас хамгаалах үед хилчид тусгай хэрэгсэл биеийн хүч хэрэглэх журмыг шинээр тусгасан нь энэ хуулийн нэг онцлог юм.

Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам зөрчигдөж байгаа гэж хууль санаачлагчид үзэж байсан бөгөөд хуулийн төсөлд хилийн бүсгүй байсныг тусгасан байсныг УИХ дэмжээгүй юм. Ингэснээр МУ-ын хувьд хилийн бүс гэсэн ойлголт хэвээрээ үлдлээ. 

ШИНЭ МЭДЭЭ