Хаваржилтийн Хүндрэл
2017.04.19
Орон нутгийн хөгжил
Хөвсгөл аймгийн зарим суманд 100 тн өвс тэжээл хүргэнэ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Бүрэнтогтох, Галт сумын ихэнх нутаг зудын байдалтай байгаагаас болж мал ихээр хорогдож байна.
Нутгийн малчдад улсын нөөцөөс 100 тн өвс тэжээл хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч өвс тэжээл хүргэхэд тээврийн зардалд 21 сая төгрөг шаардлагатай болжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ зардлыг санхүүжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд уламжилсан байна.
Хүсэлтийн хариу өнөөдөр ирж, өвс тэжээл хүргэхэд шаардлагатай 21 сая төгрөгийг Сангийн сайдын төсвийн багц дахь урсгал зардлаас гаргахаар боллоо.
ШИНЭ МЭДЭЭ
ТВ9 "Ярилцъя л даа" Нэвтрүүлэг
2018.12.28
Оюутолгойн уурхай дотоодоос эрчим хүч авна
2018.12.26
Эрчим хүчний сайдын зөвлөл хуралдлаа
2018.11.30