2017.05.01
Орон нутгийн хөгжил
Олимпиадын дүн гарлаа
УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачилгаар “Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” англи хэл, Математикийн олимпиадыг 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Боловсрол Соёл, Урлагийн газартай хамтран зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд математикийн олимпиад өнгөрсөн амралтын өдрүүдэд /2017.04.29/ Оюуны ирээдүй цогцолборын "А" байранд болж өнгөрлөө. Олимпиадад 12 дугаар ангийн 170 гаруй сурагч оролцон мэдлэг оюунаа сорьсон юм.
Энэхүү олимпиадад оролцож, шагналт байрт шалгарсан сурагчдыг буюу I байрыг эзэлсэн нэг сурагчийг алтан медаль, 200 мянган төгрөг, minibook-р, II байранд орсон хоёр сурагчийг мөнгөн медаль, тус бүр 150 мянган төгрөгөөр шагнах бол III байрыг эзэлсэн 3 сурагчийг хүрэл медаль, тус бүр 100 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Мөн тусгай байранд 5 сурагчийг шалгаруулж тус бүр 20 мянган төгрөгөөр шагнахаас гадна I байр эзэлсэн сурагчийг бэлтгэсэн багшийг 100 мянган төгрөгөөр шагнасан аж.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25