МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.05.04
Хууль, эрх зүй

Б.Баттөмөр: Монгол улс хөгжлийн хувьд мухардалд орчихсон байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцлээ.Хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж хариултаа авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хуулиудаас муу хэрэгжиж байгаа хууль нь Төрийн албаны тухай хууль гэж үзэж байна. Манай үндсэн хуульд 46,2-т заасан байгаа ард түмний тусын тулд төрийн ашиг сонирхолд нийцэж ажиллана гэж заасан байдаг. Үндэсний хөгжлийн 2005 оны цогц бодлогод чадварлаг хүмүүсээр төрийн албыг бүрдүүлнэ гэж заасан байгаа. Монгол улсын тогтвортой хөгжлийн 2030 он үзэл баримтлалд төрийн албаны боловсон хүчний чадварын асуудлыг өндөр тавьж баримт бичгийг гаргасан байдаг. Харамсалтай нь ерөөсөө хэрэгжихгүй байгаа юм л даа.

Монгол улс хөгжлийн хувьд мухардалд орчихсон байна. Бид нар өнөөдөр гар утас барьж байна. Буруу зөв рультэй машин бариад явж байна. Энэ дэлхийн хэмжээний ололт Монголд нэвтэрч буйн хэлбэр юм. Яг яс эдийн засгийн суурь үзүүлэлтийг авч үзэхээр 2016,2017 оны үзүүлэлтүүд 1989 оны үзүүлэлтээс буурчихсан байна. Тэгэхээр 27 жилийн дотор Монголын хөгжил ахисангүй гэдэг дүгнэлт байна. Үүнийг зөвхөн би хэлж байгаа юм биш олон улсын байгууллагын гаргаж ирсэн судалгаа байгаа юм.

Тэгэхээр аливаа мухардал, хямралд буруутай нь хүн байдаг. Тэгэхээр өнгөрсөн 26 жилийн манай боловсон хүчний бодлого бид нар олигтой хөгжүүлж чадсангүй гэсэн дүгнэлт хийж байгаа юм. Манай гишүүд маш тодорхой асуултуудыг асууж байна. 

Миний хувьд н.Цог даргаас асуумаар байна. Сүүлийн үед баг бүрдүүлнэ гэж зүйл бий боллоо. Хуулиндаа яаж туссан байдаг юм бол? Та өөрөө юу гэж бодож байна вэ? Баг бүрдүүлнэ гэсэн нэр дор Монголын төрд ажиллах мэдлэгтэй чадвартай хүнийг үзэл бодол, намын харьяалалаар нь ажлаас халдаг энэ асуудал ил байдаг. Энэ асуултад хариулна уу?

Хоёрт: Манай засаг захиргааны сумууд дээр ажил байхгүй, төрийн алба хаагчид, хөдөө хэдэн малчид байгаа. Сая Завхан аймгийн Идэр сумд маш харамсалтай хэрэг гарсан. Танай салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт хийсэн тухай сонинд нийтлэгдсэн байсан. Энэ талаар судласнуу? шалгасан уу? Юунаас болоод энэ хүн өөрийгөө шатаахад хүрээ вэ?

Гуравт: Энэ хууль 2003 онд батлагдаж, 2008 онд шинэчлэгдсэн. Энэ хуулиар төрийн албанд томоохон эрх мэдлийг бий болгосон. Тухайлбал удирдах албан тушаалтаны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох гэх мэт та энэ ажил авсанаас хойш сүүлийн таван жилийн хугацаанд төрийн албаны хичнээн томилгоог хүчингүй болгосон бэ? Мөн шударга бус томилгоог хэдийг таслан зогсоосон бэ? дараагийн асуудал нь үр дүнг сайжруулах ямар ажил хийж байна вэ? 

ШИНЭ МЭДЭЭ