МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.05.05
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрлэгч нарыг хэрхэн дэмжих вэ?

Өнөөдөр /2017 оны 05 дугаар сарын 05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэд хэдэн асуулт асуулаа.

Ж.ГАНБААТАР: ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НӨХЦЛИЙГ ЯАЖ БҮРДЭЭЛЭХ ВЭ?

“Жижиг, дунд үйлдвэрлэлийн ажлын байрыг нэмэгдүүлэх эерэг үр дагавартай гэсэн байна. Яаж нэмэгдүүлэхээр тооцож байгаа вэ?

Дотоодын хөрөнгө оруулагч нарт хог хаях асуудалд хөрөнгө оруулах нөхцлийг бүрдүүлнэ гэсэн байна. Энэ тал дээр яг ямар ажил хийж байгаа юм бэ?

Аюултай хог хаягдлыг экспортлох болон импортлохыг хориглоно гэсэн байна. Манайд үйлдвэр байхгүй юм чинь гадагшаа гаргаад боловсруулж болохгүй юу?

Аж ахуйн нэгжүүд цаасыг шахдаг машинаар шахдаг. 2, 3 жилийн өмнө цаасыг 20-30 мөнгөөр худалдаж авдаг байсан. Өнөөдөр хэн ч тоож авахгүй байна. Жинхэнэ хог хаягдал болж байна. Өмнө нь Хятад руу гардаг байсан гэж сонсож байсан. Өнөөдөр яагаад энэ байдал зогссон бэ?”

АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРБАЯР: 

Дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжсэнээр хог хаягдлыг булах болон устгаж байгаа хэмжээг багасгаж байгаа. Дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжихийн тулд хог хаягдлын хуулиар хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Үүний нэг нь Улаанбаатар хотод эко парк байгуулахаар шийдвэр гаргаж нарангийн энгэр болон цагаан давааны хогийн цэгт 92 га газрыг олгосон.

Дахин боловсруулах үйлдвэр эрхэлж байгаа хүмүүсийн хүсч байгаа зүйл бол боловсролуулсан бүтээгдэхүүнийг нь зах зээлд гаргаж өгөх юм.

Өрсөлдөхүйц хэмжээний зах зээл бий болгох хэрэгтэй байна. Байгалийн түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн, хог хаягдлаар боловсруулсан бүтээгдэхүүн 2-ын үнийн зөрүү их байгаа.

Бид эхний ээлжинд төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажиллуулсан худалдан авах хуулин дээр өөрчлөлт оруулж, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Түүнээс гадна эко бүтээгдэхүүний паркад хөрөнгө оруулах юм бол бид дэд бүтэц болон бусад хөрөнгө оруулалтыг нь орлогын албан татвараас чөлөөлөх арга хэмжээ авна. Ингэснээр хог хаягдлын жижиг дунд үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой болно.

Эко паркийн хүрээнд аж үйлдвэрийн паркийн тухай хуулиар бол хөрөнгө оруулж байгаа дэд бүтцийн асуудал дээр хөнгөлөлт үзүүлээд явах боломжтой. Ингэснээр хөрөнгө оруулалт нэмэгднэ. Ялангуяа аюултай хог хаягдлыг боловсруулах чиглэлээр хөрөнгө оруулагч нар нилээн сонирхдог.

Хамгийн гол нь мөрдөгдөж буй хууль эрхзүйн орчинд аюултай хог хаягдлыг хэрхэн цуглуулах, тээвэрлэх, устгах талаар зохицуулалтын асуудалтай байна.

Мөн аюултай хог хаягдлыг устгах байгуулмжийн газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байсан. Хууль батлагдвал энэ асуудлуудыг цогцоор нь шийдвэрлээд явах боломжтой.

Цаасны хаягдлын хувьд хогийн цэг болон картон цаасыг нилээн их хэмжээгээр авч боловсруулж Хятад руу экспортлож байгаа. Гэхдээ Улаанбаатар хотод саяхнаас сайн цаас гээд бүх төрлийн цаасыг дахин боловсруулах үйлдвэр нээгдсэн. Энэ үйлдвэр нээгдсэнээр Улаанбаатар хотоос гарч буй бүх төрлийн цаасны хаягдлыг боловсруулах боломж бүрдэж байгаа.

Ж.ГАНБААТАР: 2 жилийн авж байсан хогийг өнөөдөр яагаад хэн ч авахаа больсон юм бэ? Хятад руу экспорлодог байхаа больсон юм бээ? Хувийн хэвшлээ яаж дэмжих юм бэ?

Д.ОЮУНХОРОЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

23 аж ахуйн нэгж байгуулагдаад тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо ч гэсэн хог хаягдлын үйлдвэр байгуулагдаад, баялаг гэж үзээд, дахин боловсруулах чиглэлийн үйлдвэр байгуулагдах төслүүд маш олон гарч байгаа. Энэ чиглэлийн ажлуудыг дэмжих зорилгоор концесс буюу хөрөнгө оруулалт, үнэлгээг тогтоож өгөх зэрэг асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс энэ удаагийн хуулинд иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймаг орон нутгийн удирдлагууд энэ асуудлыг өөрсдөө шийдвэрлэх боломжийг гаргаж өгч байна. 

ШИНЭ МЭДЭЭ