2017.05.05
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Хуулийн төсөл уншуургүй байна

Өнөөдөр /2017 оны 05 дугаар сарын 05/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал тус хуулийг эрхзүйн талаасаа буруу бичигдсэн хууль хэмээн шүүмжиллээ.

Н.УЧРАЛ: ЭНЭ ХУУЛЬ БИЕ ДААСАН ХУУЛЬ БАЙХ ШААРДЛАГАГҮЙ

“Энэ хуулийг анхнаасаа дэмжээгүй. Эрхзүйн талаасаа буруу бичигдсэн хууль байна. Тиймээс ч УИХ-ын ажлын хэсэг 100 гаруй санал оруулж ирсэн байх.

Засгийн газар энэ хуулийг оруулж ирэхдээ эрхзүйн онол, хууль хэрэглэх аргазүйн асуудлууд нь дутмаг, төлбөрийн тогтолцооны талаарх хууль тогтоомжийг хэрэглэж байгаа ямар нэгэн туршлага практикт нэвтрүүлээгүй.

Бие даасан ийм хууль байх шаардага ч байхгүй. Дагалдаж байгаа хуулиуд нь угаасаа байгаа.

Дээрээс нь 5.1.23 дээр гарж байгаа цахим мөнгө гэж ойлголтыг асуумаар байна.  

Монгол Улсын иргэний эрхзүйн ойлголтод цахим мөнгө гэсэн ойлголт байхгүй.

Үүнийг мөнгөн хөрөнгийг цахим хэлбэрээр илэрхийлэх төлбөр тооцооны хэрэгсэл гэх мэт өөр томъёлолоор явах хэрэгтэй.

Мөн дебит шилжүүлэг, банк бус санхүүгийн байгууллага гэх мэт санхүүгийн байгууллагын тухай нэр томъёог тайлбарласан байсан. Угаасаа тогтсон ойлголтыг тайлбарлах шаардлагагүй.

Мөн төлбөр тооцооны тогтолцоог төлбөр тооцооны систем, үндэсний төлбөр тооцооны систем гэж 2 ангилна гэсэн байна. Энэ хэсэг нь сүүлээ ямар ч ойлгомжгүй болж эхэлж байна.

Энэ мэт нэр томъёонуудаа эргэж хармаар байна. Энэ хууль уншигдахгүй байна.

ШИНЭ МЭДЭЭ