МАХН-ны төлөөлөл
2017.05.08
Улстөр

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, СЕХ-нд ханджээ

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд “Үндэсний мэдээллийн төв”-д шуурхай хэвлэлийн хурал зарлаж, хоёр асуудлаар мэдэгдэл хийлээ.

Хуралд МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж, Гүйцэтгэх товчооны гишүүн, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян, Гүйцэтгэх товчооны гишүүн, БСШУС-ын дэд сайд асан Б.Тулга, Монголын нам бусчуудын холбооны тэргүүн А.Эрдэнэбаяр, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Өргүй Монгол хөдөлгөөний тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү нар оролцов.

МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж “ Бид хоёр асуудлаар мэдээлэл хийхээр ирлээ. Нэгдүгээрт, манай нам өнөөдөр Бага чуулганаа хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж баталсан талаар мэдээлнэ. Хоёрдугаарт, өчигдөр /уржигдар/ бид МҮЭСТО-нд Бүх ард түмний их хуралдайг зохион байгууллаа. Хуралдайн талаар мэдээллийг бас олон нийтэд өгнө” гэв.

ШИНЭ МЭДЭЭ