МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
2017.05.11
Улстөр

Ж.Ганбаатар: Тэг хувийн биелэлттэй байгаа асуудлууд дээр хариулт авъя

Монгол улсын Их хурлын нэгдсэн Чуулганаар Ерөнхий сайдын мэдээлэл тавигдсан билээ. Ерөнхий сайдын мэдээллийн дагуу гишүүд  салбарын сайдуудад хандан асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Чуулган дээрээс асуу гэсэн тул асуултаа асууя. Ж.Мөнхбат сайдаа?  Эдийн засгийн байнгын хороон дээр асуусан асуултаа асууяаа? Байнгын хорооны дарга Чуулган дээр асуу гэсэн. Тэгээд Хөдөө аж ахуйн яамнаас, мөн байнгын хороон дээр төлөөлөл байгаагүй.  0 хувийн биелэлттэй хоёр асуудал байна. Нэгдүгээрт нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 0 хувийн биелэлтэй байна. 2018 оны үндсэн чиглэл дээр энэ асуудал маань суугаагүй байна.

Уул нь хуулиараа бол агентлаг байх ёстой. Сайд та өөрөө мэдэж байгаа. 850 мянган асуудлыг шийдэж байгаа. Яам дээр долоо хүн нэг хэлтэс юмуудаа хариуцаж байгаа. Яагаад 0 хувийн биелэлттэй байна вэ? Хоёрдугаарт тэр Төв аймгийн хөшгийн хөндийн шинэ хотын ерөнхий хөгжлийн төлөвлөгөө бас 0 хувьтай байна. Энэ уул нь гайгүй баймаар юм. Д.Оюунхорол сайд Аялал жуулчлал гэдгийг бол эдийн засгийг солонгоруулах боломж юм гэсэн. Онгоцны буудал сайн, зам бол окэй байна. Тэгээд одоо бусад юм нь ашиглалтад орохгүйгээр бусад юмаа төлөвлөхгүй орхигдуулаад байгаа юм бол?Эдгээр асуудлуудын биелэлт хаана явна вэ?

ШИНЭ МЭДЭЭ