МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.05.11
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Бодлогын баримтад шинжлэх ухаанч хандах хэрэгтэй

Монгол улсын Их хурлын нэгдсэн Чуулганаар Ерөнхий сайдын мэдээлэл тавигдсан билээ. Ерөнхий сайдын мэдээллийн дагуу гишүүд  салбарын сайдуудад хандан асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Өчигдөр эдийн засгийн байнгын хороо дээр зарим асуултуудад хариулт авсан. Нилээн их асуултууд асуусан боловч зарим асуултад хагас хариултыг өгсөн. Зарим асуултад огтоос хариулт аваагүй. Хариулт аваагүй асуулт юу вэ гэхлээр хариуцлагын асуудал, хоёр засгийн газар дамжсан биелэлтийн 61,2 гэж орж ирж буйн хичнээн хувь нь аль засгийн газарт хамаарах вэ? гэж асуусан хэнч хариулаагүй. Өнөөдөр энэ асуултад хариулах хүн байвал хариултын сонсоё гэж бодож байна.

Энэ эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 2016 оны чиглэлийг ярихаар дандаа өнгөрсөн цаг дээр яригдах гээд байгаа юм. Ирээдүй цаг дээр юм ярих гэхээр 2018 оны юм руу орчих гээд удахгүй бид хэдхэн хоногийн дараа хэлэлцэнэ. Тэгэхээр би энд нэгэнт Монгол Улсын 2016 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд аудитын байгууллагын хийсэн дүгнэлтээр 59 хувь хүрэхгүй манай их хурлын тамгын газрын хийсэн дүгнэлтээр 61,2 тай байгаа нь хангалтгүй гэж дүгнэлтийг хийж байна.

Энэ чиглэл богино хугацаанд хэрэгжих бодлогын бичиг баримт энэ дээр бид анхааралгүй яваад байгаа.Шинжлэх ухааны үндэслэлгүй, тавьж байгаа тоо нь цээжний пангаар тавьдаг. Ямар ч судалгаа тооцоон дээр үндэслэж тавьдаггүй. Тухайлбал инфляцийг онилж мөнгөний бодлого явуулсны үндсэн дээр нэг оронтой тоонд оруулна гэсэн байгаа юм. Гэтэл одоо тийм их мундаг мөнгөний бодлого явуулаагүй. Эдийн засаг өөрөөрөө явсаар, явсаар сүүлдээ дифляци маань нэг биш хоёр оронтой тоонд багтсан. Дифляциасаа нэг юм гараад он дууссан шүү дээ. Эдийн засгийн бодит өсөлтийг төлөвлөхдөө 5 хувь гэсэн, бодит үнэ нэг хувь гэх мэт манай төлөвлөлтийн арга иймэрхүү л байдалтай байна.

Тийм учраас бид 2018 оны төлөвлөлтийг Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэдхэн хоногийн дараа ярина. Энэ дээрээ маш сайн олон талаасаа ярих ёстой гэж бодож байна. Аливаа асуудал бол судалгаан дээр суурилсан байх ёстой. Судалгаанд суурилсан тоо ерөөсөө байдаггүй.

Тэгээд нэг зураг төсөл боловсруулчихаад арван хувийн ажил хийчихсэн гээд яваад байж болохгүй л дээ. Тэгэхээр хөгжил гэдэг чинь өөрөө нарийн том төлөвлөлт юм байна л даа. Энийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрч байгаа. Хөгжлийг яаж бий болгох вэ гэхээр төрийн зохицуулалт гэж мундаг юм байдаг юм байна л даа. Монголд даанч байдаггүй. Сайн төлөвлөөд төрийн зохицуулалттай байж улс хөгждөг юм байна. Тэгэхээр бид 2018 оны чиглэлийг боловсруулахдаа шинжлэх ухаанч, дэлхий нийтийн чиг хандлага, алдсан алдаан дээрээ тулгуурласан сайн төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй байна. Бидэнд хөгжил хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ