МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.05.11
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Татвар төлөх чадвартай болсных нь дараа хуулиа чангатгах хэрэгтэй

Өнөөдөр /2015 оны 05 дугаар сарын 11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байгаа билээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар аж ахуйн нэгжүүдийг татвараар хорих ялыг эсэргүүцэж саналаа хэллээ.

Ж.ГАНБААТАР: ТАТВАРТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙГ ХОРИХ ЯЛГҮЙ ХЭВЭЭР НЬ БАЙЛГАХ НЬ ЗҮЙТЭЙ

Энэ хууль нилээн олон зүйл заалтаар эрхийг хасч байгаа, торгож байгаа, баривчилж байгаа. Татвартай холбоотой хуулийг миний саналаар хорих ялгүй болгосон. Гэхдээ ялтай хэвээрээ байгаа.

Өнөөдөр МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 60 мянга нь 50 хүртэлх сая төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой, 1-9 ажилчинтай.

Татвар төлөх чадвартай болсоных нь дараа шоронд хорих хэрэгтэй. Эсвэл буцаад коммунист нийгэм рүү буцах юм уу? Ажил хөдөлмөр эрхлээд, боломжтой, орлоготой болсны дараа хуулиа чангаруулах нь зөв. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд 20, 30 жил ажиллаж байж жижгээрээ нэрлүүлээд байх биш дунд хэмжээний болж, улсдаа өндөр хэмжээний татвар төлмөөр байдаг. Энэ мэтээр дарамт үзүүлээд байвал хэн ч томрохгүй.

Мэдээлэлд ойрхон байгаа хэд нь л томорно. Өндөр хэмжээний торгууль байж болох боловч хорих асуудал байх ёсгүй. Би энэ тал дээр хатуу байр суурьтай байна.

ШИНЭ МЭДЭЭ