2017.05.15
Орон нутгийн хөгжил
Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан үнэ төлбөргүй сургалт болно
Сургалт нэг сар үргэлжлэх бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй сурагчдыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд бүртгэж дуусчээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачилгаар Дархан-Уул аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулсан математик, англи хэлний сургалт болно. Сургалтад нийт 300 сурагч хамруулах бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвартай багш нар хичээл зааж, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх юм байна.