2017.05.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Архангай аймагт "Номын сан"-гийн нээлт боллоо
Архангай аймгийн нийтийн номын сангийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус барилгын ажлыг 2011 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлагдаж, гүйцэтгэгчээр “Донж хацу”ХХК шалгаран 400,0 сая төгрөгийн өртгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан хэдий ч барилга угсралтын ажил 92 хувьтай зогссон байсан юм.
БСШУСЯ-наас обьектыг байнгын ашиглалтанд оруулахаар 2016 оны улсын төсөвт батлагдсан 142,0 сая төгрөгийг зарцуулах эрхийг орон нутагт шилжүүлсэн. Барилгын дутуу ажлыг аймгийн “Тамирын Цахиур” ХХК гүйцэтгэж өнөөдөр хүлээлгэж өглөө.