МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: ОУВС-гийн хөрөнгийг хэрхэн ашиглахаас улс орны ирээдүй хамаарна
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР
2017.05.30
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: ОУВС-гийн хөрөнгийг хэрхэн ашиглахаас улс орны ирээдүй хамаарна

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨРТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

ОУВС-гийн хураядаанаар онгол Улсыг Өргөтгөсөн анхүүжилтийн хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр манай улсад ямар эерэг өөрчлөлт авчирна гэж та харж байна вэ?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар манай улсад эдийн засгийн эерэг өөрчлөлт гарна. Уг хөтөлбөрийн хүрээнд манай улсад 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийх юм. Үүнийг Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх, хямралаас гарахад тусалж буй том дэмжпэг гэж ойлгох ёстой. Түүнээс биш Монголыг хөгжүүлэх хөтөлбөр биш. Хөтөлбөрийн хүрээнд орж ирэх 5.5 тэрбум ам.доллараас Хятадын Ардын банкинд төлөх своп хэлцлийг хасаад цаана нь 3.5 тэрбум ам.доллар ойрын хугацаанд манайд орж ирнэ.

Үүнийг зөв л ашиглах ёстой. 3.5 тэрбум ам.доллар гэдэг Монгол Улсын жилийн төсвөөс том тоо шүү дээ. Үүнийг яаж ашиглах вэ гэдгээс Монгол Улсын цаашдын хөгжил, хувь заяа хамаарна. Зээлийг эдийн засгийн өсөлт, чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг, өсөлт бий болгодог салбарт заралгүй, бичиг, цаас, үр дүнгүй аар саархан зүйлд зарцуулбал Монгол Улсын өрийн хэмжээ нэмэгдэж, хөгжилгүй болно гэдгийг ойлгох ёстой. Тиймээс Монголын төр, УИХ, Засгийн газар энэ дэмжлэгт суурилж хөгжлийн бодлогоо зөв гаргаж байж ирээдүйд ашиг олно. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, УИХ-аас зөв бодлого хэрэгжүүлж, цаашид хэтийн хөгжлийнхөө загварыг гаргах хэрэгтэй.

Монгол Улс цаашдаа байнга дээрх маягийн дэмжлэг авах бус 20-оос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээлийг авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хараат байдлаас гарах, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх том төсөлд зарцуулах хөгжлийн зээл авах нь чухал. Энэ нь ч нээлттэй. Харин гаднаас зээл авч төсвийн алдагдлаа нөхнө гэвэл энэ нь том эндүүрэл болно. Хөгжлийн маш буруу төсөөлөл бөгөөд төр гаднаас зээл авч төсвийн алдагдлыг нөхөж хэзээ ч болохгүй. Төсөв үнэхээр алдагдалтай байгаа бол зардлаа хасах ёстой. Монголд хэрэггүй зардал олон бий. Үргүй зардлыг санхүүжүүлэхээ      болих

хэрэгтэй. Үүний оронд улсын төсөвт үйлдвэр, аж ахуйн газруудыг дайчлах шаард- лагатай. Тухайлбап, “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” зэрэг компанид эдийн засгийн том боломж бий. Мөн төрийн 190 мянган албан хаагчийг тодорхой үе шаттайгаар хувийн хэвшил рүү шилжүүлэх, төрийн ачааллыг аль болох багасгах хэрэгтэй.

-ОУВС-гаас манай улсад тавьсан шаардлагад төрийн албан хаагчийг нөхөн томилохгүй гэж тохирсон. Гэтэл та хувийн хэвшил рүү шилжүүлж, төрийн ачааллыг багасгах хэрэггэй гэж байна. Ингэхээр төрийн алба цөөн хунтэй болж, албан хаагчдын ажлын ачаалал нэмэгдэх юм биш үү?

-Сургууль, эмнэлэг, батлан хамгаалах, онцгой байдлын алба зэрэг үйлчилгээний чухал шаардлагатай газраас бусад салбарт тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчийн оронд хүн томилохгүй. Аль болох улсын төсвөөс санхүүждэг төрийн албан хаагчийн тоог багасгах шаардлага тавьсан. Төрийн албаны ачааллыг бууруулах хэрэгтэй. Ингэхдээ төр бодлогын гол асуудлаа өөртөө авч, бусад асуудлаа хувийн хэвшлээр хийлгэх ёстой. Ийм туршлага олон бий. Тухайлбап, Сингапурт татварын байгууллага нь хувийнх байдаг.

Ийм замаар төр ачааллаас байнга салж байх шаардлагатай. Тиймээс иргэдийг аль болох хувийн хэвшил рүү шилжүүлэх ёстой. Хувийн хэвшилд ажиллах сонирхолтой хүмүүс байна. Төрөөс дэмжлэг өгвөл хувийн компани байгуулаад ажиллах хүсэлтэй хүн ч олон бий. Монгол Улсад хувийн 100 мянга гаруй аж ахуйн нэгж байна. Үүнийгяагаад 200 мянга болгож болохгүй гэж. Хувийн аж ахуйн нэгж нэмэгдсэнээр манай улсад баялаг, татварын орлого нэмэгдэнэ шүү дээ.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэгдүүлсэн. Цаашид татвар нэмэхгүй байх боломж бий юү?

-Татвар бол тухайн улсын эдийн засгийг зохицуулдаг хүчин зүйл. Энэ утгаараа татварыг огт нэмэхгүй, хасахгүй гэж болохгүй. Дотор нь татварыг нэмдэг, хасдаг зүйл бий. Эцсийн дүнгээрээ татвар нэмэгдэхгүй байж болдог. Тухайлбап, саяхан хувь хүний орлогын апбан татварыг нэмсэн. Харин тодорхой хөгжлийн үе шатанд эдийн засгийн хуримтлал бий болоод ирэхээр нэмсэн татвараа хасч болно. Өөрөөр хэлбэл, шинэ татварыг бий болгож, өмнөх татвараасаа тодорхой хэмжзэгзэр хасч явдаг. Харин нийт дүнгээрээ ард иргэд, аж ахуйн нэгжид татварын ачааллыг нэмэхгүй гэж ойлгож болно. Дотор нь зохицуулах шинэчлэл хийнэ.

-Татварын ерөнхий газарт ОУВС-гаас ажлын хэсэг ажиллаж байна. Тэд татварын системийг дэлхийн жишигт хүргэхэд анхаарч ажиллана гэж байсан. Манай татварын системд шинэчлэл хийх шаардлага байгаа юм уу?

-Шинэчлэл хийх шаардпага бий. Манай улсад татварын шинэчлэл хийгээд үндсэндээ 10 жил болчихлоо. Улс орны амьдрал 10 жил байтугай нэг сараар эрс өөрчлөгдөж байна. Тиймээс татварын шинэчлэл хийх хэрэгтэй. Харин ч хоцорч байна. Аж ахуйн нэгжийн болон Хувь хүний орлогын албан татварт алс хэтдээ барих бодлого юу гэвэл татварыг бууруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх өөрөөр хэлбэл, хүн болгоныг хамруулах асуудал юм. Хүн татварт нэг төгрөг ч төлж болно. Татвар гэдэг их багадаа бус, хамгийн гол нь төлөх ёстой хүмүүс нь бүрэн төлдөг байхаар татварын бааз суурийг нэмэгдүүлэх ёстой. Хоёрдугаарт, Монголд их хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй хэрнээ түүнийгээ ашигладаггүй хүн олон бий. Энэ нь өөртөө, улсад ч өгөөж муутай байдаг. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн татварт

өөрчлөлт хийх хэрэгтэй. Дараа нь Монголд бэлэглэл гэж бий. Монголчууд үр хүүхдэдээ эд зүйлээ бэлэглэдэг. Гэтэл тодорхой хэмжээгээр бэлэг- лэсэн зүйлийг үнэгүй авна гэсэн зүйл байж болохгүй. Бага ч гэсэн татвар төлж байх ёстой. Мөн малчдаас малын хөлийн татвар авдаг болж, түүнийг улс төвлөрүүлж авах бус тухайн орон нутгийнх нь засаг захиргааны нэгжид өгдөг байх хэрэгтэй. Түүнийг нь тухайн сум орон нутгаа хөгжүүлэхэд зарцуулдаг байх гэх мэт татварын шинэчпэлийг хийх ёстой.

-УИХ-ын 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Үүнийг цаашид засч, залруулаад гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгийг Монголын банкаар дамжуулах боломж бий юү?

-Боломжтой. Монгол төгрөг өдөр ирэх бүр үнэгүйдэж байсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн сургаар өнөөдөр төгрөгийн ханш тогтвортой болж ам.долларын эсрэг 2400 болсон байна. Одоо энэ хөтөлбөрт хамрагдсан учир 2000 болохыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, төгрөг үнэ цэнэтэй болж байна гэсэн үг. Хоёрдугаарт, Монгал Улс өрийн дарамтад бүрэн орсон учраас үүнээс гарах гарц бол ОУВС-тай хамтарч ажиллах. Энэ утгаараа УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулсан. Түүнээс биш Монгол Улсдаа хайргүй, эсрэг ажилладаг зүйп байхгүй шүү дээ.

Үүнийг тодорхой хугацаанд өөрчилж болно. Гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгийг Монголын банкаар дамжуулна гэдгийг УИХ-ын тогтоолд оруулснаараа Монголоор дамжина гэвэл бас худлаа. Яагаад гэвэл, Тогтвортой байдлын гэрээнд Хонконг, Английн нэрийн дансанд гээд заасан. Монгол Улсын хууль, тогтоомж олон улсын гэрээнээс давж үйлчлэхгүй. Тэр утгаараа зарим гишүүн гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгийг Монголоор дамжуулья гэдэг саналыг дэмжээд оруугнихсан.

ОУВС гадаадын хөрөнгө оруулалтын талаарх бидний тооцоонд өөрчлөлт оруулна гэдгийг шаардсан. Удахгүй Худалдааны тухай хуулийг батална. Үүнд Монголоос гарч байгаа бүтээгдэхүүн дотоодын компаниар дамжина гэдтйг ч хуульчилж өгөхөд болохгүй зүйл байхгүй. Иймэрхүү олон гарц бий. Гаднын хөрөнгө оруулалттай банк орж ирсэн тохиолдолд ашигт малтмалын мөнгө түүгээр дамжин орж ирэх боломж бүрдэнэ. Өнөөдөр тавьж байгаа шаардлага нь ‘Танайд олон улсын хэмжээний “А” зэрэглэлийн банк, даатгалын компани алга” гэж байгаа. Монголд үүсч болох эрсдэлийг гаднынхан тооцсон байдаг. Банк дампуурч болзошгүй гэж. Тиймээс энэ эрсдэлээс зайлсхийж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс бидний дотоод зах зээлээ бэхжүүлэх, зах зээлийн зарчмаар ажилпах олон улсын байгуулпагатай хамтарч ажиллах зэрэг хүчин чармайлтаас бүх зүйл шалтгаална.

-УИХ-аас гарсан ажлын хэсэг Монголбанкинд шалгалт хийсэн. Шалгаптаарих хэмжээний зөрчил илэрлээ. Энэ тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Том алдаа дутагдал гаргасан байна билээ. Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Төвбанкны бодлогын алдаанаас үүссэн хохирлыг Засгийн газар нэмж үнэт цаас гаргах замаар нөхөх ёстой. Гэтэл Монгол Улсын гадаад өр 60-аад их наяд, дотоод өр 10 гаруй их наяд төгрөг, дээрээс нь Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. Үүнээс үзэхэд Монгол Улс өрийн сүлжээнд бүрэн орчихсон нь харагдаж байна. Түнд хувь"нэмэр оруулсан нь Монгалбанк болж таарч байна. Тиймээс Монголбанкинд шалгалт оруулсан. Дээрээс нь санхүүгийн байгууллагууд нэмж шалгах хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагууд ч шалгах шаардлага гарч байх шиг байна. Энэ бүхний эцэст ямар үр дагавар гарсан бэ гэдгээр асуудлыг ярих хэрэгтэй. Шалгалтын материалыг харж байхад хууль зөрчсөн олон зүйл, үр ашипүй зарцуулсан өчнөөн хөтөлбөр, төсөл байна. Тиймээс төрийн албанд сэтгэлгүй хандсан нөхдөд хариуцлага хүлээлгэх ёстой. Жишээ нь, өмнөх ерөнхийлөгч нь халагдахаасаа өмнө Монголбанкны ажилтнуудын цалинг 25 хувиар нэмсэн байсан. Банк нь гурван их наяд төгрөгийн алдагдалтай, мөн Монголын ард түмний цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмээгүй байхад яагаад Монголбанк хариуцлагагүй ажилласан хэрнээ ажилтнуудынхаа цапинг нэмсэн бэ гэсэн асуудал байна.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зээл олгохдоо хууль зөрчсөн, мөн дотоодын банкуудад өгсөн зээл зөрчилтэй гээд маш их хэмжээний хууль зөрчсөн үйлдэл байна. Үүнййг санхүүгийн мэргэжлийн бай- гууллагууд нарийвчлан шалгаж буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Монгол Улсын хөгжлийг боомилсонд үнэхээр харамсалтай. Гэхдээ үүнийг хийсэн хүмүүсийн гэм буруутайг хууль хянаптын байгууллага, шүүхээр тогтооно. Энэ явцад дотор нь ялгаж, салгах асуудал бий гэж ойлгож байна.

ШИНЭ МЭДЭЭ