МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.06.08
Эдийн засаг, Худалдаа

Приус машины гурван төрлийн худалдан авалтад буцаан олголт хийнэ

Өнөөдөр /2017.06.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцсэн юм.

Хуулийн төслийн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

МУ-ын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 05 сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй, мөн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 сарын 09-ний өдрийг хүртэл төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох нь зөв гэж дүгнэсэн байна.

Буцаан олгох журамд дараах зохицуулалтыг тусгасан нь зүйтэй гэж байнгын хороо дүгнэсэн байна.

Нэгд, дээрх хугацаанд хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашиныг импортоор оруулж ирээд энэ хуулийн өөрчлөлтийг хүлээн татвараа төлөөгүй байгаа этгээдэд Онцгой албан татварын тухай хуулийн 6.8-д заасан хувь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулах

Хоёрт, дээрх хугацаанд автомашиныг импортоор оруулж ирсэн бөгөөд онцгой албан татвараа төлсөн, цааш худалдан борлуулалт хийгээгүй байгаа этгээдэд буцаан олголтыг олгох

Гуравт, дээрх хугацаанд автомашиныг импортоор оруулж ирээд цааш худалдан борлуулалт хийсэн бол худалдаж авсан иргэнд нь онцгой албан татварын буцаан олголтыг олгох зохицуулалтыг тусгах

ШИНЭ МЭДЭЭ