МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.06.08
Эдийн засаг, Худалдаа

Д.Сарангэрэл: Эдийн засгийн түвшин эргээд сайжрахад приусын татварыг тэглэх хэрэгтэй

Өнөөдөр /2017.06.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл приус машины татварын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Д.САРАНГЭРЭЛ:

Нэг хэсэг манай монголчуудын гол хэрэглээ нь эксел машин байсан. Манайх өөрсдөө машин үйлдвэрлэдэггүй. Одоо тэр эксел приусээр солигдсон. Бид үнэхээр ард иргэдийн төлөө ажиллаж байгаа бол эдийн засгийн түвшин сайжирч ирэх үед ард түмний нийтлэг хэрэглээний машины татварыг тэглэх ёстой. Тухайлбал Германы ард иргэдийн машин хамгийн чанартай мөртлөө хамгийн хямд.

Ямар нөхцөл байдалтай уялдуулан приус машины татварыг нэмэгдүүлэх шаардлага гарсныг санах хэрэгтэй. Тэр байдалд хэн хүргэсэн билээ дээ. Эдийн засгийн нөхцөл байдал сайжраад ирэхийн цагт бид массын хэрэглээнд төр бодлогоо хандуулж, татвараас чөлөөлөх талаас хандах хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ