МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.06.09
Хууль, эрх зүй

Д.Сарангэрэл: ШШГEГ-ын генерал цолны асуудал хэрхэн шийдэгдсэн вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Хариуцлагын зэрэгцээ, эдгээр хүмүүсийг шагнал урамшуулал, цол тэмдгийг нь олгодог байх хэрэгтэй.   Хуулийн байгууллагуудад удирдлагынхаа чансаагаар генерал цол авдаг.

Харин энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд генерал цол олгох асуудал хязгаарлагдмал болчхов уу гэсэн ойлголт төрөөд байна. Зарим хүнээс тордуулж үзэхээр ШШГГазар орлогч олонтой учраас генерал цолтон олон төрөх гээд байна гэсэн зүйл ярьж байна.

Үүнийг зөв эсэхэд би эргэлзэж л байна. Байлдагчийн халаасанд генералын тэмдэг байдаг гэдэг. ШШГГ-ын дарга болтол нэлээд олон жилийн хүч, хөдөлмөрөө зарцуулж байгаа. Энэ тал дээр хариулт өгөөч?

ШИНЭ МЭДЭЭ