МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.06.08
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Бат-Эрдэнэ: Мал амьтны эрүүл мэндийн асуудал хаягдаж байна

Өнөөдөр /2017.06.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ хуулийн концепцийг хариуцлага талаасаа түлхүү оруулж ирсэн гэдгийг тодотголоо.

Ж.БАТ-ЭРДЭНЭ:

Мал эмнэлгийн нэг хүн, үржүүлэг талаас нэг хүн, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийн нэг хүн гээд гурван хүн ажиллаж байгаа. Мал эмнэлгийн тухай хуулиас салаад генетикийн тухай хууль гарахаар мал эмнэлгийн асуудлыг босоо тогтолцоогоор оруулж ирээд, суманд тасаг бий болгох боломжтой. Нөгөөтэйгүүр суманд малзүйчээс гадна газар тариалангаа хариуцсан жижиг дунд үйлдвэрлэлээ хариуцсан хүн гарна. Генетик нөөцийн мал амьтны тухай хууль гээд нийлсэн  байсныг салгаж байна. Ингэж явахаас өөр аргагүй. Салгаж байгаад, бүтэц дээрээ өөрчлөлт оруулахгүй бол мал амьтны эрүүл мэндийн асуудал хаягдаж байна. Төрийн байгууллагын тухайн сумыг хариуцсан мал эмнэлэгийн асуудлыг цэвэр өөрсдөө хариуцахаар тогтолцоотой оруулж ирсэн. Шат шатандаа хариуцдаг байх хэрэгтэй. Энэ хуулийн гол концепц нь хариуцлага талаасаа түлхүү оруулж ирсэн.

Г.ТЭМҮҮЛЭН:

Суман дээр хөдөө аж ахуйн тасаг гэж угаасаа ганцхан байгаа. Одоо байгаагаар бол 3 орон тоотой байгаа. Мал эмнэлэг босоо тогтолцоотой болж байгаа учраас мал эмнэлгийн тасагийг суманд ганцхан байгуулж байгаа. Түүнээс биш үржил дээр алба гэж байгуулж байгаа асуудал биш. Хөдөө аж ахуйн тасагт мал зүйч байх ёстой гэсэн мэргэжлийн шаардлага тавьж өгж байгаа юм.  

ШИНЭ МЭДЭЭ