УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр
2017.06.22
Улстөр
Ж.Бат-Эрдэнэ: Иргэдийнхээ төлөө хийж хэрэгжүүлэх ажил олон байна
УИХ-ын хаврын чуулган 14 хоногийн хугацаатай түр завсарласан энэ үеэр УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд хэлэлцэж баталсан хууль тогтоомжийг иргэд, сонгогчиддоо сурталчлан таниулж явна.
Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ. Тэрээр Булган аймгийн Сайхан, Баян-Агт, Хангал, Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумын иргэдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонссон. Уулзалтын үеэр Ж.Бат-Эрдэнэ: "Булган нутагтаа, иргэдийн төлөө хийж хэрэгжүүлэх олон ажил байна. Иргэдийнхээ шаардлага, хүсэлтийг ажил хэрэг болгохын төлөө ажиллана" гэдгээ хэллээ.