УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ–ын төлөөлөгч Н.Баярмөнх, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа
2017.06.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

БЗД-ийн 5 дугаар хорооны 146-р цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шав тавих үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ–ын төлөөлөгч Н.Баярмөнх, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар оролцов.

Шав тавьсан уг газарт өмнө нь 1965 онд байгуулагдсан 146 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байжээ. Улмаар барилга хуучирч муудсанаар 2012 онд актлагдаж, 2014 онд буулгагдсан байна. Ингэснээр тус хороонд байрлах  2100  хүүхдийн хүчин чадалтай  “Шавь” цогцолбор сургууль нь 3813,  250 хүүхдийн хүчин чадалтай 115  дугаар цэцэрлэг 625 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж  байгаа аж. Сургууль, цэцэрлэгийн асуудалтай байсан тус хороонд бага сургууль, цэцэрлэгийн шавыг тавьж, 2017 онд барилгын ажил эхлэх болсонд цэцэрлэгийн үе үеийн багш, ажилчид, эцэг, эхчүүд талархсанаа илэрхийлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ