МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.06.30
Орон нутгийн хөгжил

Ж.Ганбаатар: Нийслэл үнэт цаас гаргах боломжтой болж байгаа ч маш том өр үүснэ шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэд хэдэн асуулт асуулаа. 

2016 оны хотын орлогын төлөвлөлт нь хэд, гүйцэтгэл нь хэдэн хувьтай биелсэн бэ? 2017 онд орлогыг хэд байна гэж төлөвлөсөн бэ? Гүйцэтгэл нь эхний хоёр улирлаар гарсан бол хэдтэй гарсан бэ?

Үнэт цаас гаргах замаар нийслэл хотод хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэж хуулийн төсөлд тусгасан байна. Энэ бол маш сайн. Гэхдээ хотод маш том өр үүснэ гэсэн үг. Хуулийн дагуу үнэт цаас гаргах боломжтой болж байгаад баяртай байна. Би өмнө нь НИТХ-ын тэргүүлэгч байсны хувьд үнэт цаас гаргах асуудлыг зайлшгүй шийдэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гэхдээ концессийн гэрээг бодолцох хэрэгтэй шүү.

ЖДҮ-ийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх талаар хуулийн төсөлд ямар зохицуулалт оруулсан бэ? Мөн Нийслэлээс Улаанбаатар хотын бүх иргэнийг ус, цахилгаанаар хангах үүрэгтэй юм уу эсвэл боломжит хэсгийнхнийг хангах үүрэгтэй юу? Олон улсад нийслэлийн орон суугчдаа бүгдийг нь ус, цахилгаанаар хангадаг байх. Хангах ёстой гэж ойлгож байна. Уг хуулийн төсөлд нийслэлийн бүх оршин суугчдыг ус, цахилгаанаар хангах үүрэгтэй гэж оруулж өгөх хэрэгтэй гэж бодож байна.

Хуулийн төсөлд зааснаар бол, ААН-үүд нийслэлийн өмнө олон үүрэг хүлээхээр байна. Хоттой харьцах ямар нэг эрх байна уу? Ямар нэг боломж байна уу? Хороолол дундах замуудыг хувийн хэвшил бариад өмчлөх, ашиглах боломж бий юу? Үүнийг хэр дэмжих вэ? Хөрөнгийн албан татварын 2 хувийг хот өөр дээрээ төвлөрүүлдэг байдлаар хотын татварын бааз суурийг нэмэгдүүлэх нь зүйтэй.

ШИНЭ МЭДЭЭ