УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2017.06.30
Орон нутгийн хөгжил
Б.Саранчимэг: Шинээр ногоон байгууламж бий болгохдоо сайтар төлөвлөх хэрэгтэй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуулийн төслийг дэмжиж үг хэллээ.
Хуулийн төслийг дэмжиж байна. Улс орны хөгжил, хүн амын өсөлттэй яах аргагүй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх шаардлага бий. Би түрүүн хэлсэн. Баянзүрх дүүргийн нутагт орших Ботаникийн цэцэрлэг дотор барилга байгууламж барьж байгаагийн улмаас мод, бут устаж хүнд нөхцөл байдал үүссэн.
Гэтэл агаарын бохирдлыг бууруулах нэг арга зам нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм. Тиймээс ногоон хөгжлийн бодлогод анхаарч, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулсны үндсэн дээр ногоон байгууламжийг арчлах, шинээр бий болгох ногоон байгууламжийг сайтар төлөвлөх, ногоон байгууламжид хориглох зүйлсийг тодорхой болгох хэрэгтэй байна.