2017.07.10
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Энэ сонгуулиар хар гүжир гүтгэлэг "хээгээ алдлаа" шүү дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Нийт өргөн олон түмэндээ төр, ард түмний үндэсний их баяр наадмын мэндийг хүргээд, ёслолын цаг нарыг тодорхой зохион байгуулахгүй бол цаг, завын зөрүү гарч байгааг хэллээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн 

"Энэ улс төрийн хар гүжир гүтгэлэг, хэн нь хаана юу яриад байгаа нь ойлгогдохгүй байдлаас болж Төрийн нэр хүнд их унаж байна.

Монголчууд хэдэн мянганаараа төрөө дээдэлж ирсэн, "Төрийн минь сүлд өршөө" гэж хэлж ирсэн ард түмэн. 1990 оноос хойш хамгийн гайгүй, нэр бүтэндүү байгаа нь Ерөнхийлөгчийн  институт гэж ард түмний нэг хэсгийн хувьд би бодож явдаг. Тийм ч учраас Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэн нэгэн рүү хандаж би "юм" хэлдэггүй.

2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд ч  сүүл хэрд нь нилээд хар гүжир гүтгэлэг явсан. Ер нь Ерөнхийлөгчийн албан тушаал бол шүтээн байх хэмжээний байх ёстой юм. Миний хувьд 2013 оноос хойш л энэ чуулганы танхимд үүнийг хэлсэн.

Энэ гүжир гүтгэлэг чинь 2017 оны энэ сонгуульд бол бүүр "хээгээ" алдлаа шүү дээ. Иргэд, хүмүүстэй уулзахаар "Ээ дээ Бат-Эрдэнэ минь. 2013 оны чамайг нэр дэвших үеийн сонгууль ч учиртай байжээ" гэж хэлж байна. Ийм байдлаар бид "үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг"-ээ сонгож боломгүй. Үүнийг өөрчлөхгүй бол 2021 онд хол биш шүү дээ. Тийм учраас үүнийг тал талаас нь анхаарах ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ