МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гамшгийн улмаас орон гэргүй болсон малчдад гэр олголоо
2017.07.27
Орон нутгийн хөгжил

Гамшгийн улмаас орон гэргүй болсон малчдад гэр олголоо

Өнгөрсөн сарын 28-ны өдөр Булган аймагт 22м/сек салхилж, мөндөр, аадар бороо орж, уруйн үер буусан билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын гамшигт өртсөн айл өрхөд тусламж болгож хоёр гэр олголоо.

Тухайн аймгийн нутаг дэвсгэрээр орсон мөндөр өндөг шиг том байсан хэмээн нутгийниргэд мэдээлсэн юм. Түүнчлэн энэхүү гэнэтийн гамшгийн улмаас эрчим хүч дамжуулах шугамын арав гаруй тулгуур унаж цахилгааны хомсдолд ороод байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ