МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинэ хөдөө – Боломжит бүхнийг дэмжье
2017.08.21
Орон нутгийн хөгжил

Шинэ хөдөө – Боломжит бүхнийг дэмжье

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, дундаж давхаргыг бий болгох зорилготой “Шинэ хөдөө” төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

“Өрх баян бол улс баян” уриатай уг хөтөлбөр нь мах, сүү, жимс, ноолуур зэрэг хөдөө орон нутгийн аж үйлдвэрлэлийг дэмжиж, улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлөх шинэ боломжуудыг хайх зорилготой юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уг төслийг зөвхөн өөрийн тойргоосоо бус улс орон даяар зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор Төв аймгийн Бор нуур сум, Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад зочилж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн аж ахуйтай танилцан өөрийн санааг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж байна.

Тухайлбал, Булган аймгийн Хутаг өндөр сумын Канад загварыг Монголчилсон үхрийн аж ахуйд зочилжээ. Иргэдээс үхэр худалдан авч 90 хоногийн турш эрүүлжүүлж бордоод стандартын дагуу боловсруулан Улаанбаатар хотын дээд зэрэглэлийн ресторанууд болон гадны байгууллагад борлуулдаг аж.

Мөн Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зочилж, хашаандаа үхрийн нүд, чацаргана, тошлой, интоор, тэхийн шээг болон бусад хүнсний ногоо тариалдаг иргэнийд зочилжээ. Жимс, жимсний модноосоо орлого олохоос гадна нарс, хуш мод тарь борлуулдаг нь их эрэлт хэрэгцээтэй байдаг аж. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: “Цаашид гааль, татварын бодлогоор импортын жимс, жимсний чанамал бүтээгдэхүүнийг багасгах хэрэгтэй. Цөөхөн импортлогч худалдаачнаа дэмжих үү, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих үү гэдгийг шийдэх цаг болсон” гэжээ.

Энэ мэтчилэн хөдөө аж, ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа үлгэр жишээ иргэдийн бизнесийг дэмжиж, үйл ажиллагааг нь олон нийтэд танилцуулан, цаашлаад эдийн засгаа сэргээн босгох маш олон гарц бий гэдгийг  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ