МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
2017.09.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

113-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар оролцлоо

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 113-р сургуулийн хичээлийн шинэ жилийн баярт оролцлоо.

Анх 2009 онд энэ сургууль 640 сурагч хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдсан. Харин өнөөдөр 1765 сурагчтай гурван ээлжээр хичээллэж байсныг анги дүүргэлтийг аргагүйн эрхэнд 50+ болгож хүчээр хоёр ээлжтэй болгосон байна.

Тэрээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: “Энэ байдлыг өөрчлөхийн тулд салбарын яам, нийслэлийн удирдлагуудтай хамтран гэр хорооллын хүүхдүүдэд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө  ажиллах болно” гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ