2017.09.06
Зам, Тээвэр
Нарантуул худалдааны төвийн арын автозамыг нээлээ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжүүлж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто зам буюу халдвартын эцсийн автобусны зогсоолоос "Нарантуул" ОУХТ-ийн ар талын хаалга, “Цагаан хуаран” хотхон хүртэл нийт 1,2км-ийн урттай замын барилгын ажил бүрэн дуусч, өнөөдөр нээлээ. Нээлтэнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг албаны хүмүүс оролцлоо.
Нийт 7м өргөн, 2 эгнээ, 2 талаараа 1,5м явган хүний зам, гэрэлтүүлэгтэй уг замыг “Лорд скай” ХХК, “Бумбат даваа” ХХК-ийн түншлэл 2016 оноос он дамжуулан нийт 986 сая төгрөгийн өртгөөр шинээр хийж гүйцэтгэсэн байна. Одоо тус замыг Офицеруудын ордны тойрогтой холбох төлөвлөгөөтэй байгаа аж.
Нийслэл хотын байнгын ачаалалтай зам, уулзварууд, хуучин, тоосжилт ихтэй шороон замуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй ая тухтай зорчих нөхцөл сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа болон шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болоод байна
ШИНЭ МЭДЭЭ
Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
2017.11.26
Хүүхдэд хамгаалалд ЭЭЛТЭЙ ТӨСӨВ
2017.11.16
Энэ өдрүүдэд орос хэлний өдөрлөг болж байна
2017.10.25