МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

М.Оюунчимэг: 3, 4-хөн сайдын хариуцлагагүй, шуналтай байдлаас болж энэ Засгийн газар огцроход хүрж байна
2017.09.08
Улстөр

М.Оюунчимэг: 3, 4-хөн сайдын хариуцлагагүй, шуналтай байдлаас болж энэ Засгийн газар огцроход хүрж байна

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийлэв.

М.ОЮУНЧИМЭГ: ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БИЙ БОЛДОГ

Бид хасах зайлттай байсан эдийн засгийг хүлээж авсан нь туйлын үнэн. Тийм ч учраас би анх Засгийн газраа бүх зүйл дээр дэмжиж ирсэн. Гэвч явцын дунд эргэж буцсан, амлалтаасаа зөрсөн, сайд засаг нь хоорондоо ч хэл амаа ололцохгүй зэрэг асуудал нь эргээд сөрөг нөлөө авчирсан.

Энэ нь 3, 4-хөн сайдын хариуцлагагүй, эрх мэдэл, мөнгөнд бялуурсан байдал энэ Засгийн газрыг огцроход хүргэж байгаа гэдэг нь туйлын үнэн. Би Чингэлтэй дүүргийн сонгогчиддоо шударга ёсын талд баттай зогсож байгаа учраас гарын үсэг зурсан болохоос биш өөр намтай нийлж Засгийн газраа огцруулах зорилготой гарын үсэг зураагүй гэдгээ хэлье.

Өнөөдөр тогтвортой байдлыг хүмүүс их ярьж байна. Тогтвортой байдал хариуцлага дээр тогтдог.

Хариуцлагатай байж чадвал тогтвортой байдал бий болдог гэдгийг Япон, Сингапур, Норвеги улсууд харуулж байна.

Би сая зохион байгуулагдсан “Invest Mongolia” чуулга уулзалтад сууж, хөрөнгө оруулагчидтай ярьсан. Эдийн засгийн зэрэглэл тогтоодог Moody’s компанийн төлөөлөгчтэй уулзаад Манай эдийн засгийн үзүүлэлт 5,3 хувийн үзүүлэлттэй болчихоод байхад CAA1 гэсэн зэрэглэлээ өөрчилөхгүй байгаа юм бэ гэж асуусан.

Нүүрс, зэсийн ханш өссөн нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн учраас үүнийг  эдийн засгийн тогтвортой өсөлт гэж хэлэхгүй.

Нөгөө талаас арилжааны банкуудын нөхцөл байдал хүнд байна гэж хариуцлсан.

Хөрөнгө оруулагчид төр өөрөө бизнесд дэндүү орж байна гэдгийг шүүмжилж байна. УИХ дээр ч, Засгийн газарт ч, Нийслэлийн албадууд ч шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.


ШИНЭ МЭДЭЭ