УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2017.09.08
Улстөр

Б.Жавхлан: Шадар сайдыг үүрэг гүйцэтгэгчээр томилох саналтай байна

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хоёр хоног хуралдаад УИХ шийдвэрээ гаргалаа. УИХ-ынхаа олонхийн шийдвэрийг хүндэтгэж бид хуулиа дээдлэх ёстой. Түрүүн Ж.Эрдэнэбат сайдын хэлсэн үг дотроос нэг зүйлийг ойлгохгүй байна. Миний ухаан ч хүрсэнгүй.

Өнөөдөр ерөнхий сайдыг ажлаа хийсэн ч хийгээгүй ч ялгаагүй гэж хэлсэн. Сайд маань бодож байснаас арай өөрөөр хэлэх гээд андуурсан байгаасай гэж хүсэж байна.

Тогтоолын төслийн гурав дээр байгаа заалт дээр нэгэнт энэ хүн өөрөө ялгаагүй гэж байгаа энэ үед  зовоох хэрэг байна уу даа? Одоо байгаа Шадар сайдаар нь үүрэг гүйцэтгүүлээд явуулж болдоггүй юмуу? Гэсэн саналын томьёоллоор санал хураалгах саналтай байна" гэсэн юм.

Харин УИХ-ын дарга М.Энхболд хуулийн хүрээнд боломжгүй. Ерөнхий сайд томилогдтол хүндэтгэх шалтгаангүй бол үүрэг үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагатай байдаг талаар хэлж ээлжит бус чуулган хаалтаа хийлээ.

ШИНЭ МЭДЭЭ