НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Бүгд Найрамдах Турк улстай хамтран ажиллана
2017.09.26
Орон нутгийн хөгжил

Бүгд Найрамдах Турк улстай хамтран ажиллана

Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа нар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.Ахмет Язалтай уулзаж дүүргийн хамтын ажиллагаа болон бусад салбаруудад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах хүсэлт их ирдэг учир энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах, түүнчлэн газар тариалангийн салбарт ч ямар боломж байгаа талаар ярилцсан юм.

Уулзалтын үр дүнд дүүрэгт хэрэгтэй бүхий л тал дээр туслалцаа дэмжлэг үзүүлэхээр боллоо. 

ШИНЭ МЭДЭЭ