НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Иргэдийн спортын VI их наадам өндөрлөлөө
2017.09.28
Орон нутгийн хөгжил

Иргэдийн спортын VI их наадам өндөрлөлөө

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн спортын VI их наадмын хаалтын үйл ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр боллоо. Уг арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон хороодын Засаг дарга нар оролцлоо.

Тус наадам нь спортын 8 төрлөөр зохион байгуулагдаж, 23 байгууллагын давхардсан тоогоор 2000 гаруй иргэд хамрагдсан байна.  

Иргэдийн спортын VI их наадмын байгууллагын нэгдсэн дүнгээр:

1-р байрт Г.Оюунчимэг Засаг даргатай 7-р хорооны баг тамирчид

2-р байрт Б.Соёл-Эрдэнэ Засаг даргатай 3-р хорооны баг тамирчид

3-р байрт Э.Батбаяр Засаг даргатай 5-р хорооны баг тамирчид шалгарлаа.

ШИНЭ МЭДЭЭ