НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

"Бяцхан найз" хүүхдийн номын сан нээлтээ хийлээ
2017.09.28
Орон нутгийн хөгжил

"Бяцхан найз" хүүхдийн номын сан нээлтээ хийлээ

Сонгинохайрхан 8-р хороо буюу Баянхошууны багачуудад зориулж 1000 орчим номтой "Бяцхан найз" хүүхдийн номын санг Солонгос Монголын харилцааг дэмжих Комекс нийгэмлэгтэй хамтарч байгууллаа.

Цаашид энэ ажил Номын сантай цэцэрлэгт хүрээлэн болон өргөжих бөгөөд дахин хэд хэдэн ийм номын сан байгуулахыг зорин ажиллаж байна.

Гэр хорооллын хүүхдүүдийг сурч боловсрох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулагдсан “Бяцхан найз” номын сангийн барилга 7*14 хэмжээтэй бөгөө нэг ээлжиндээ 25 хүүхэд үйлчлэх боломжтой, 1000 орчим номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхэлж байна.

Тус нийгэмлэг 2012 онд Чингэлтэй дүүрэг Хайлаастад “Мөрөөдлийн номын сан”-г байгуулж байсан туршлагатай. Түүнчлэн байгаль орчин, нийгэм соёл, боловсролын салбар тэр дундаа хүүхдэд чиглэсэн олон ажил хийдэг байгууллага юм. 

Сонгинохайран дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн
" Энэ ажлын дүүргээс санаачлан үргэлжлүүлнэ. Улсын хөрөнгнөөр энэ ажлыгхийх боломжгүй учраас дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг нийгмийн хариуцлага үүднээс татан оролцуулахаар төлөвлөж байна. Ойрын хуганцаанд 3 газар ийм хүүхдитйн номын сан байгуулна гэж төлөвөлөж ажиллаж байна".

ШИНЭ МЭДЭЭ