МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.10.05
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Манай төсөв их буруу бүтэцтэй

Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа.

Б.БАТТӨМӨР: ӨР БАГАСГАХ ЧИГЛЭЛЭЭР ЯМАР АЖИЛ ХИЙЖ БАЙНА?

Манай төсвийн ерөнхий байдлыг авч үзэхээр их буруу бүтэцтэй. Тухайлбал, нийгмийн халамжийн хуулийн дагуу 583 тэрбум төгрөгийг энэ жил татаас болгож авна. Ирэх жил 606, 2019 онд 618 тэрбум байхаар байна. Энэ тоо цаашдаа өсөх үү? Нийгмийн даатгалын санг бие дааж ажиллуулж, алдагдалгүй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ?

Олон сургууль, цэцэрлэг нь барьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эдгээрийн урсгал зардлыг тооцож байгаа юу? Миний тооцож байгаагаар 2020 оноос эхлээд төсөвт их том ачаа ирэхээр байна.

Засгийн газрын өрийн хэмжээ 23,3 их наяд болсон байна. Гадаад болон дотоод өр яг хэд байна? Өр багасгах чиглэлээр ямар ажил хийж байна?

Засгийн газрын санд байгаа хөрөнгө мөнгийг арилжааны банкинд бага хувиар хувааж хийгээд, Засгийн газар өөрсдөө өндөр хувьтай бонд гаргаад байгаа нь зөв арга уу? Цаашаа хэр удаан үргэлжлэх вэ?

Шүүхийн шийдвэрт төлөх 8,8 тэрбум төгрөгний задаргааг хармаар байна. Үүний цаана сахилга батын асуудал явагдаж байгаа.

Хэрэглээний үнийн индекс, инфляци эхний 8 сарын байдлаар 5,1 хувь байна. Яагаад инфляцын түвшин нэмэгдээд байна вэ?

2017 оны эхний 8 сарын байдлаар экспорт нь 4,1 тэрбум төгрөгний бараа бүтээгдэхүүн экспортлогдсон байна. Энэ мөнгөний хэдэн хувь нь монголд орж ирж байгаа вэ? Татварын байгууллагад тооцоо байна уу? Банк, татварын байгууллагын хоорондын мэдээлэл солилцох систем бий болсон уу?

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ААЖМААР НЭМЭГДҮҮЛЭХИЙГ СОНГОСОН

Сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх нь намын мөрийн хөтөлбөрт суусан. Хувьсах зардал болон бусад зардлууд нэмэгдэнэ. Сая эргүүлэн татсан 2018 оны төсөвт 2018-2019 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн хангамжийг бүрэн шийднэ гэсэн бодлого барьсан.

Бид дандаа алдагдалтай төсөв баталж  байгаа учраас Засгийн газрын өр багасөхгүй байгаа нь үнэн. Бидний хувьд өрөө багасгахын тулд төсвөө огцом агшаах эсвэл аажмаар өсөлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг сайжруулах гэсэн хоёр сонголт байсан. Манай Засгийн газар сүүлийнхийг сонгосоныг та бүхэн дэмжсэн.

Нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг өмнөх Засгийн газрын үед дундаа хэд хэдэн жилийн хугацаатайгаар арилжааны банкуудад байршуулсан. Үүний хугацаа нь дуусаагүй байгаа. Өнгөрсөн жил манай Засгийн газар байгуулагдаж байх үед Засгийн газрын үнэт цаасны хүү жилийн 17 орчим хувьтай. Нэг жил ажилласны үр дүнд Засгийн газрын үнэт цаасны хүү 5 функтээр унаад, 22 орчим хувьтай байна.

Инфляци 7,7 хувь болж өснө гэсэн тооцооллыг хэлсэн. Энэ нь бизнесийн идэвхжил сэргэж байгаа учраас инфляци, мөнгөний бодлогыг зохиомлоор сулруулахгүй байхад гаднаас орж ирж байгаа валютын урсгал нэмэгдэж байгаа учраас мөнгөний бодлого суларч байгаа.

ШИНЭ МЭДЭЭ