МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.10.09
Орон нутгийн хөгжил

ЖДҮ-ийг дэмжихэд тогтвортой бодлого хэрэгтэй

Сум орон нутгийнхаа хэрэгцээг бүрэн хангадаггүй юм уу гэхэд аймгийнхаа төрийн албан хаагчдын хувцсыг оёчих, эсвэл мах махан бүтээгдэхүүнээрээ хангачих  үйлдвэр орон нутагт байдаг.

Гэвч тэдэнд өнөөдөр төрийн дэмжлэг дутагдаж байна. Жишээ нь Ховд аймагт мах боловсруулах ганц үйлдвэр байгаа ч 11-3-р сар хүртэл ажиллаад зогсдог. Учир нь тэдэнд байнгын худалдан авагч хэрэгтэй байгаа юм.

Махны үйлдвэрийн Захирал "Манай аймагт 15 цэцэрлэг, эмнэлэг, халамж үйлчилгээний хэлтэс гэх зэрэг байгууллагууд байдаг. Тэдний жилийн мах худалдан авах төсөв 400 сая төгрөг  байдаг. Энэ ажлыг манай махны үйлдвэрт өгчих гэхэд өгдөггүй" гэв.

ШИНЭ МЭДЭЭ