НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

"Багшийн алдар - 2017" спорт наадам өндөрлөлөө
2017.10.17
Орон нутгийн хөгжил

"Багшийн алдар - 2017" спорт наадам өндөрлөлөө

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн "Багшийн алдар-2017" спорт наадам спортын 4 төрлөөр 2017 оны 10 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Спорт цогцолборт зохиогдож, давхардсан тоогоор 800 гаруй тамирчид өрсөлдөн дүнгээ гаргалаа.

Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, Нийгмийн асуудал, төсөл хөтөлбөрүүд хариуцсан орлогч дарга Н.Алтаншагай, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, ЕБСургуулийн захиралууд болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Волейболын төрөлд:

Эрэгтэй: 

1-р байрт Д. Хатанбаатар ахлагчтай 105-р сургууль
2-р байрт Ж.Энхбаатар ахлагчтай 12-р сургууль
3-р байрт Д.Батсүх ахлагчтай 67-р сургууль

Эмэгтэй: 

1-р байрт Д.Даваамаа ахлагчтай 12-р сургууль
2-р байрт Д.Оюунтунгалаг ахлагчтай 105-р сургууль
3-р байрт Д.Мөнхнасан ахлагчтай 76-р сургууль 

Сагсан бөмбөгийн төрөлд:

Эрэгтэй: 

1-р байрт Б.Тамир ахлагчтай Ирээдүй цогцолбор 1-р ахлах сургууль
2-р байрт Д.Мөнхбат ахлагчтай 12-р сургууль
3-р байрт Д.Энхбаатар ахлагчтай 62-р сургууль

Эмэгтэй:

1-р байрт Б.Булганчимэг ахлагчтай 62-р сургууль
2-р байрт Б.Отгонсолонго ахлагчтай 67-р сургууль
3-р байрт Д.Оюунтунгалаг ахлагчтай 105 -р сургууль

 Эмэгтэй сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор 122-р сургуулийн багш Д.Мөнхтуул, Эрэгтэй сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор Ирээдүй цогцолбор 1-р ахлах сургуулийн багш Б.Тамир, Эмэгтэй волейболын шилдэг тоглогчоор 76-р сургуулийн багш Д. Мөнхнасан, Эрэгтэй волейболын шилдэг тоглогчоор 105-р сургуулийн багш Н. Уртнасан шалгарлаа.

Байгууллагын нэгдсэн дүнгээр: 

1-р байрт Б.Балжинням захиралтай 12-р сургууль

2-р байрт Ш.Сарантуяа захиралтай 62-р сургууль

3-р байрт Б.Долгормаа захиралтай 105-р сургуулиуд шалгарч Цом, алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ