Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалж хуулийн хэрэгжилтийг УИХ-аас шалгана
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажиллана
2017.10.17
Хүний эрх

Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалж хуулийн хэрэгжилтийг УИХ-аас шалгана

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өнөөдөр УИХ-ын Хууль зүй болон НББСУБХорооны дарга нарт охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, энэ чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааг хянаж, шалгах УИХ-ын Байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллах хүсэлт илгээсэн юм. 

Тэгвэл сая НББСШУ-ны Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг дэмжиж, дээрх байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг гаргахаар болж,  Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулахаар боллоо.

Энэхүү ажлын хэсэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй байх юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн илгээсэн албан бичиг

ШИНЭ МЭДЭЭ