МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Б.Бат-Эрдэнэ: Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох ажлыг онцгой анхаараарай
2017.10.18
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох ажлыг онцгой анхаараарай

УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргаа томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Шинэ томилогдож байгаа үедээ шинэ соргог сонсогдох байх" хэмээн хэд хэдэн ажлыг анхаарч ажиллахыг түүнээс онцгойлон хүслээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах саналуудыг түүнд дайв.

НӨАТ-ын тухай хууль гарсан. Үүнийг эргэж харахгүй бол болохгүй зүйл шүү. Бид цөөнх байх үед нээлттэй сонсгол хэлэлцүүлэг хийсэн. Аж ахуй, 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг хүмүүст тулгамдаад байгаа олон асуудлуудыг нэгтгэж, саналыг авч, НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулна гэж амласан юм. Энэ ажил урагштай явж чадахгүй байгаа учраас үүн дээр онцгойлон анхаарч үзээрэй. 

Мөн Зөвхөн аймгийн төвийн хилийн цэсийг төдийгүй, сумдын хилийн цэсийн төдийгүй нийт сумдын хилийн цэсийн асуудлыг анхаармаар юм байна лээ. Орон нутаг руу шилжилт хөдөлгөөн нийлээ нэмэгдсэн байгаа. Ийм үед бэлчээр, газар нутгийн асуудал бол хэцүү байдалтай байгаа шүү. 

Манай Хэнтий аймгаас сонгогдсон Оюун-Эрдэнэ, Гантулга бид гурав хамтраад Засгийн газрын их чухал шийдвэр гаргуулсан. Хэнтий аймгийг Улаанбаатар хотын дараагийн Тболгоно гэж. Энэ хүрээнд олон ажлууд хийдэг ёстой юм. Тэр бүр дээр анхаарал тавих хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ