Б.Саранчимэг: Хамгийн гол нь ажлын үр дүн шүү
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар томилох асуудлыг УИХ хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
Н.Цэрэнбатыг дэмжиж байна. Танд амжилт хүсье. Агаарын бохирдол бол яах аргагүй чухал асуудал. Олон гишүүн энэ талаар хэллээ. хамгийн гол нь ажлын үр дүн шүү. Агаар орчны бохирдлыг буруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт баталчихсан байгаа. Үүнийг судлаа, хэрхэн үр дүн гаргах вэ гэдэг дээр илүү их анхаарах хэрэгтэй. 2017 онд төсөвт 5 хан тэрбум төгрөг энэ ажил дээр суугаад, хангалтгүй байсан талаар Оюунхорол сайд хэлж байсан.
Нөгөө талаар Байгалийн нөөц ашигласныг төлбөр, зарцуулалтын талаар асуумаар байна.
Хуулийнхаа дагуу 61.6 сая төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн байдаг. Энэ мөнгө эргээд хуулийнхаа дагуу зарцуулагдах ёстой байдаг. Гэтэл 25.8 хувиар буурсан дүн байгаа. Тэгэхээр энэ мөнгө яг байгалийнхаа нөхөн сэргээлт, хамгаалалтад зарцуулах ёстой байдаг. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ч гэсэн татвар авдаг. Тэр татвар эргээд яг агаарын бохирдол дээрээ зарцуулагддаггүй. Үүн дээр та ямар бодлого барьж ажиллах вэ?
Мөн ногоон байгууламж гэдэг бол бидний орхигдуулаад байгаа бодлогын нэг байгаа. Үүн дээр ямар бодлого барьж ажиллах вэ?
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бараг эзэнгүй болчихсон, газар нь багассан байгаа. Үүн дээр ямар бодлого гаргаж ажиллах вэ?