Б.Саранчимэг: Хүчирхийллийн эсрэг эрэгтэй, эмэгтэй хамаагүй ТББ, ОУБ бүгд дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй
Судлаачид
2017.10.18
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Саранчимэг: Хүчирхийллийн эсрэг эрэгтэй, эмэгтэй хамаагүй ТББ, ОУБ бүгд дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй

Монголд хүйсийн тухай хоёр янзын ухагдахуун байдаг. Энэ бол хүйс /sex/, жендер хэмээх ойлголт юм. Олон нэр томъёоны тайлбарт “жендер” гэдгийг хүйс гэж орчуулсан байдгийг манайхан биологийн хүйс гэсэн ойлголттой ихээхэн хольж хутгаж ойлгодог.

Судлаачид секс/sex/-ийг бие махбодийн буюу биологийн хүйс, жендер /gender/-ийг нийгмийн хүйс гэж үздэг.

Жендерийн тэгш эрх нийгмийн тэгш байдлын үндэс болдог

Гэтэл энэхүү жендерийн талаарх ойлголт нь хүчирхийлэлтэй холбоотой мэдээ мэдээлэлд гарах байдал олширч байна. Хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байна. Эмэгтэй гишүүд дуу хоолойгоо өргөхгүй байна гэх мэт шүүмжлэлүүд өрнөж эхэллээ. Тэгвэл энэ нь зөв хандлага мөн биш эсэхд салбарын экспертүүд хариуллаа.

Судлаачид хүйс ямарч хамаагүй, иргэн бүр дуу хоолойгоо өргөх хэрэгтэй ямар нэг хүйсийн шашны, ажил мэргэжлийн шалтгаан бус бүгд энэ тэнцүү тэгш оролцох ёстой хэмээн хэллээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ эмэгтэй эрэгтэй гэлтгүй, ТББ, ОУБ бүгд үүнд бүх боломжит байдлаараа оролцох ёстой гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ