Ж.Ганбаатар: Хаах ёстой огт шаардлагагүй консулын газар, ЭСЯ-д хэд байна вэ?
Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдад томилуулах асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Та татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх талаар огт шаардлагагүй хаах ёстой огт шаардлагагүй консулын газар, ЭСЯ-д хэд байна гэж та бодож байна? Зүгээр л хэдэн хүн суулгаж байдаг яамдууд би бол байгаа бодож байна. Эсрэгээрээ нээх боломжтой ямар улсууд байна гэж та бодож байна?
Гадаад харилцааны сайдад хандан хэлж байсан МУ-аас явж, гарч байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрч чадахгүй байна гэдэг. Энэ талаар мэдээлэл байна уу? Бусад улсын тээвэр явж байгаа ганцхан манай улс л транзит тээврээ явуулж чаддаггүй. Энэ талаар судалсан мэдсэн зүйл байна уу?
Элчин сайдын яамдуудыг орчин үеийн шаардлагад нийцүүлэх хэрэгтэй байна. Соёлын арга хэмжээ, айлчлалуудад бэлдээд байдаг, би хувьдаа эдийн засгийн харьцаагаар нь нээх ёстой гэж бодож байна. Орчин үед ЭСЯ, консул хэрэггүй болж байгаа шүү дээ. Коммунист системийнхээрээ л байна.
ГХЯ-ны сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар: Ямар өнцгөөр харахаасаа шалтгаална. Би өөрөө гадаад бодлогын эдийн засгийн хөтөлбөрийг санаачилж, боловсруулаад, батлуулж байсан хүн. Зоосны нүхээр харвал асуудал гарахаар газрууд бий. Гэхдээ гадаад харилцаа гэдэг зөвхөн эдийн засгийн бус, улстөр аюулгүй байдлын асуудал байдаг.
Та яг аль улсуудыг хэлж байгааг би мэдэж байна. Хэрвээ би тэр улсуудыг нэр зааж хэлвэл би Гадаад харилцааны сайд болоод хэрэггүй. Тэд биднийг хүндэтгэдэг шиг энэ танхимд бид тэднийг хүндэтгэх ёстой. Үнэхээр ач холбогдолгүй ЭСЯ-дууд, Консулын газруудыг хаасан, 2016 онд. Эргэж харах асуудал бий. Гэхдээ нэр зааж ярих нь зөв гэж бодохгүй байна.
Транзит дээр нөгөө талтай ч ярих юм бий, манайхтай ч ярих юм бий. Хүнсний бүтээгдэхүүний экспорт дээр техникийн шаардлагууд байдаг. Жишээ нь, шүлхий гараад эхэлдэг. Манай улс бүсчилж хуваагаагүй байдаг учир бүхэлдээ эрсдэлтэй бүс нутагт хамаардаг. Гарч байгаа бүтээгдэхүүн тухайн өвчлөлийг тээж болзошгүй гэж үздэг тул ингэдэг. Бид стандарт, савлагаа зэрэгтээ хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Хүнсний экспортыг дэлхийд таниулах боломж бий.
Хамгийн түрүүнд Японтой хамтарсан ажлын хэсэг байгуулах санал тавиад ярьж байгаа. Яагаад манай бүтээгдэхүүнүүд чөлөөт зах зээлийн гэрээтэй болчихоод гарахгүй байна вэ гэдгийг ярих ёстой. Далайд гарцгүй орнуудын судалгааны хүрээлэн энд байгуулагдсан. УБ-т төвтэй цорын ганц олон улсын байгууллага. Энэ том орнууд транизитад саад болж байгаа бол 33 орон цаана нь биднийг хамгаалахаар зогсож байгаа.
Ж.Ганбаатар: Та онол сайн ярьж байна. Хөрсөн дээр буух хэрэгтэй. Залуугаасаа дарга хийсэн хүн хөрсөн дээр буухгүй байгаа юм.