УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2017.10.18
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Бат-Эрдэнэ: Та Сангийн сайд болоод Оюутолгойн гэрээг сайжруулах алхам хийж чадах уу?

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг томилуулах асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж санал хэлж  байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Их хурлын гишүүний нэрийн өмнөөс асууж байна. Засгийн газрын кабенэтэд ажиллаж байгаа болохоор байр сууриа илэрхийлэх боломжгүй байдаг.

Би ажиллаж байхдаа өмнө баримтлаж байр сууриа хадгалж ажиллаж байсан. Одоо бол оюутолгойтой холбоотой асуудал байгаа юм. Оюутолгойн анх гэрээг боловсруулж байсан, ашигтай сайн гэрээ байсан гэж та ярьж байна. Тэрийг мэдэж байна. Сайн гэрээ байсан.

Гэвч тухайн үеийн цөөнх унагаад оруулаагүй шүү дээ, түүнээс долоон дор гэрээг оруулж баталсан. Тухайн үед төрийн оролцоотой нөөц тогтоосон бол 50 хувийг харин хувийн хэвшил өөрөө тогтоосон болвол  34 хувийг төр эзэмшинэ гэсэн хууль эрхзүйн орчинтой байсан.

Улс орон дампуурах уу эс дампуурах уу гэдэг шийдвэртэй тулгараад байна. Та Сангийн сайд болоод Оюутолгойн гэрээг сайжруулах алхам хийж чадах уу ?

Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар: Энэ гэрээг бид байнга сайжруулж явах ёстой. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад хоёр нөхцлөөр сайжруулсан. Тухайн үед хэвлэлийн бага хурал хийж, өндөр дуугаар ярьж зарлаагүй л дээ.

Санхүүжилтийн хүүг гурван функтээр буулгаж байсан. Энийг хэн ч ярьдаггүй. Төрийн ажил учраас ярих ч албагүй л дээ. Энэ мэтчилэн байнга сайжруулж байх ёстой гэхдээ компанийн засаглалыг сайжруулах журмаар хийх ёстой. 34 хувь эзэмшиж байгаа компани компанийнхаа хуулиар тасралтгүй сайжруулалтыг хийх ёстой.

Учиргүй өндөр цалин авчихаад зүгээр суугаад байх ёсгүй гэж боддог. Түүнээс УИХ дээр чанга орилсон, хэвлэлийн бага хурал хийснээр болдоггүй гэж бодож байна. Одоо 34 хувийг зарна гээд байгаа явуулга бол Зигийнх.

Тэрээр мөн дараа нь Ч.Хүрэлбаатар сайдад хандаж санал хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ