НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ажил олгогч болон орон нутгийн удирдлага, боловсролын салбарт ажиллагсдад зориулсан сургалт боллоо
2017.10.20
Орон нутгийн хөгжил

Ажил олгогч болон орон нутгийн удирдлага, боловсролын салбарт ажиллагсдад зориулсан сургалт боллоо

2015 онд 4172 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн ба 100 000 хүн амд 142 ноoгдож байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 55.4 хувь эмэгтэйчүүд 44.6 хувь байна. Насны бүтцийн хувьд нийт өвчлөлийн 60хувийг 16-44 насныхан буюу ид хөдөлмөрийн насныхан эзэлж байна.

Сүрьеэ өвчнөөр өвчлөгсдийн 6.1% ерөнхий боловсролын сургуульд, 2.3% цэцэрлэгт ажиллаж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, ажлын байранд ялгаварлан гадуурхалт, дарамтанд орохоос урьдчилан сэргийлэх дэмжлэгт орчинг бүрдүүлэх чиглэлээр сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

Сургалтанд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга, АУ-ны доктор Б.Цогтбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ