МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгээс яамны тамгаа хүлээн авлаа
2017.10.20
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл томилогдож, тамгаа хүлээн авлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгээс  яамны тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.

Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг энэ үеэр хэлэхдээ Д.Сарангэрэл сайд бол энэ салбарт шинэ хүн биш юм. УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж байгаа томоохон ажлуудыг дэмжин гар бие оролцон дуу хоолойгоо хүргэхэд нэгэн баг болон ажиллаж байсан.Цаашид энэ салбарын хөгжил дэвшил, сайн сайханы төлөө ажиллаж чадах хүн гэж онцлоод шинэ сайддаа ажлын амжилт хүслээ.

 Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ажил хүлээлцэхэд байлцаж, тамгаа хүлээн авсан  шинэ сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ