МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүд
2017.10.20
Улстөр

Эрх баригч намын бүлгийн талцлын талаар гишүүд юу гэв?

Бүлэг дотроо хоёр болон хуралдаж байгаа нөхцөл үргэлжилж буйг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ онцоллоо. Гишүүд энэ асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн Н.Учрал: Засгийн газраас нэг л зүйлийг хүсч байна. Өмнө нь энэ засагт орж ажиллахгүй, намаас хөөх хэрэгтэй гэж байсан хүмүүс чинь сайд болцгоочихлоо. Нэгнээ хүндэтгэж кабенэтийн зарчмаар ажиллаасай гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Миний хувьд хуваагдсан гэж ойлгохгүй байна. Би лав хоёр талд бүлэгт хуваагдаагүй. 65-ын бүлгийн хуралд өнгөрсөн долоо хоногт суусан. 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Ер нь бол нам гэж нэг л толгойтой, хоёр талд хуваагдаад гэх мэт асуудлууд байхгүй гэж харж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 33 ийн тал нь  60 хувь 32 талын тал нь 40 хувь 40, 60 аар хуваагдаад л засаг байгуулчлаа. Тэгэхээр хэр эвтэй байх бол гэдэг талаасаа хэцүү харагдаж байна.

ШИНЭ МЭДЭЭ