Л.Оюун-Эрдэний санаачилсан тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 27 оролцогчид тодорчээ
2017.10.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Л.Оюун-Эрдэний санаачилсан тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 27 оролцогчид тодорчээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эргэх Холбоо” ТББ, “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран 2 дахь жилдээ оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан юм. “Lead Khentii” нэртэй тус хөтөлбөрөөр 41 дүгээр тойргийн оюутан залуусын сурах хүсэл тэмүүллийг нь дэмжих зорилготой юм.

Уралдаанд оролцохыг хүссэн оюутан залуус УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний ажлын алба руу “Миний алсын хараа” сэдвээр 300-500 үгтэй эссэ бичиж явуулсан. Харин уг шатнаас 27 залуус шалгарч, дараагийн шатандаа орохоор бэлтгэж байна. Эдгээр залуус 5 өдрийн манлайллын цогц сургалтанд хамрагдсаны эцэст ялагчийг тодруулна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан оюутнууд

 

Манлайллын цогц сургалтанд хамрагдаж буй оюутнууд

Тус тэтгэлэгт хөтөлбөрт Хэнтий аймгийн 41 дүгээр тойрог буюу Батнороов, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Биндэр, Бэрх, Галшар, Дадал, Норовпил сумаас суралцдаг бакалаврын зэрэг горилогч оюутнууд хамрагдсан. Эцсийн шалгаруулалтад сум бүрээс шилдэг 2 оюутан шалгарч тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэг авах юм.

"Lead Khentii" хөтөлбөрт оролцогсод

 

ШИНЭ МЭДЭЭ