2017.10.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Гаалийн ерөнхий газрыг Алтан гадас одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гаалийн ерөнхий газрыг Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Алтан гадас одонгоор шагнав.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул Өчигдөр гардуулан өгөв.
Тус байгууллагыг шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг ханган хамгаалах, бататган бэхжүүлэхэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж Гаалийн ерөнхий газрыг Алтан гадас одонгоор шагнасугай” гэсэн байна. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр оролцов.
ШИНЭ МЭДЭЭ
Б.Баттөмөр: Төсөв сайн болсон гэж хэлэхгүй
2017.11.14
Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа
2017.11.14
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
2017.11.09